expr:class='"loading" + data:blog.mobileClass'>

Sunday, July 19, 2015

Амьдрал дэндүү уйтгартай санагдах юм. Зөвхөн надад л ингэж санагдаад байгаа юм болов уу, эсвэл амьдрал угаасаа л ийм уйтгартай байдаг юм уу..?

Thursday, July 16, 2015

Чиний өмнө

Гил хархан нүдэнд чинь гуниг хурах вий гэсэндээ чиний өмнө би эрвээхэй болон бүжлээ
Гэнэхэн хонгор царайнд чинь сүүдэр тусах вий гэсэндээ чиний өмнө би нар болон мандлаа
Гэгээн бодол дунд ганцаардах вий гэсэндээ чиний өмнө би бороо болон асгарлаа
Ганцхан намайг л үгүйлэх зай үлдээх гэсэндээ чамаас би салхи болон холдлоо