Блог маань 9-н ангилалд хуваагдах бөгөөд:
Миний булан: Энэ буланд зөвхөн админ миний бичсэн хэдхэн мөрт, мөн тэмдэглэл бичвэрүүд орно
Орчуулгын булан: Энэ буланд зөвхөн админ миний орчуулсан богино хэмжээний өгүүллэгүүд байна. Залуу орчуулагч учраас дутагдалтай зүйл их бий байх. Санал шүүмжээ чөлөөтэй хэлээрэй.
Номын булан: Би түрүүн хэлсэн шдээ. Унших дуртай гэж. Тиймээс уншсан номынхоо ашиг шимийг ганцаараа хүртээд яахав, бусадтай хуваалцах үүднээс бичсэн номын тэмдэглэлүүд болон номтой холбоотой бусад сонирхолтой бичвэрүүдийг багтаалаа.
Өгүүллэг: Өгүүллэг уншиж байгаагүй нэг ч хүн байхгүй байх. Өгүүллэг бол уран зохиолын нэгэн жижиг хэсэг төдийгүй бие нь жижиг бэлчээр нь том гэдэг шиг уншигч бүртээ ухаарал хайрладаг билээ. Гадаад дотоодын сургамжит өгүүллэгүүд багтана.
Аман зохиол: Монгол ардын аман зохиол бол маш эртнээс нүүдэлчин монголчууд өөрсдийн өвөрмөц түүх соёл, зан заншил, амьдралын хэв шинжийг үр удамдаа өвлүүлэн дамжуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Монгол үндэстний баялаг өв уламжлалын маш чухал хэсэг юм. Тиймээс Админ миний бие өөрийн сонссон, мэдсэн аман зохиолын төрөл зүйлд орох зүйлсийг энд багатаахыг хичээсэн билээ.
Шүлэг: Админ би өөрийн дуртай шүлэг яруу найргийг уншигч тантай хуваалцахыг хүссэн билээ.
Алдартнууд: Дэлхий дахинаа нэрээ дуурсгасан хэн нэгнээс бид суралцах зүйл бишгүйдээ л их бий шүү дээ. Тиймээс энд алдартай эрхмүүдийн тухай болон тэдний мэргэн үг, ишлэлүүдийг багатаахыг зорилоо.
Гоо сайхан: Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг бусуу.
Элдэв зүйлс: Энэ буланд сонин, сэтгүүл, интернетээс хуулбарласан хэрэгцээтэй, сонирхолтой зүйлсийг багатаахыг зорьсон билээ.
No comments:
Post a Comment