Тоо таныг хэн болохыг хэлээд
зогсохгүй хувь заяаг чинь илтгэнэ. Нумерологи хэмээх энэхүү ухааныг эрт цагт
шидэт тоон ухаан гэж нэрлэж байсан гэдэг. Одон орон судлалтай илүү ойрхон энэхүү
ухаан хүний ааш зан хийгээд байгалиас заяасан авъяас чадварыг хэлж өгдөг аж.
Үүгээр ч зогсохгүй таны сул тал болон хүчирхэг талыг, түүгээр ч барахгүй таны
ирээдүйд болох үйл явдлыг урьдчилан хэлж өгдөг байна. Тоонууд биднийг төрөхөөс
үхэх хүртэлх эргэн тойронд хаа сайгүй оршдог ба хүссэн ч хүсээгүй ч бид тооны
хуулинд захирагдаж амьдардаг нь сонирхолтой. Бидний өвөг дээдэс энэхүү
хачирхалтай тоонуудын нууцлаг гэмээр нөлөөн дор өнөөдрийг хүртэл амьдарч
ирснийг эрдэмтэн судлаачид тогтоогоод байгаа. Зурхайч, үзмэрч хүмүүс дээр
очиход юун түрүүн таны төрсөн он, сар, өдөр хийгээд жил усыг асуудыг нь цаанаа
нарийн учиртай байдаг аж. Тооны нууцыг тайлна гэдэг үнэн хэрэгтээ орчлон
ертөнцийн зохилдлогоо хийгээд амьдралын нууцад хүрэхийг хэлдэг байна. Эртний
суут ухаантнуудын нэг Пифагор “бүх зүйл бол тоо юм” гэж хэлсэн нь зүгээр ч нэг
үг биш харин олон арван далд нууцыг агуулсан үг байжээ. Түүнийхээр бол тоо нь
онцгой, бие даасан байдлаар оршин тогтнохоос гадна өөрийн хувь тавилан, ааш
зан, дур сонирхолтой байдаг байна. Пифагорын энэхүү хачирхалтай сургаал Европт
розенкрейцер, масон, антродософ зэрэг оюун санааны нууцлаг нийгэмлэгүүд хожим
нь үүсэж хөгжихөд нөлөөлжээ. Энэ цагаас л нумерологи буюу тооны ухаан
тасралтгүй хөгжсөөр өнөөдөртэй золгосон юм. Дурын нэг үг, ойлголт, тэмдэгтүүд
цаагуураа тоонуудтай нарийн холбоотой байдаг бөгөөд нэгээс ес хүртэлх тоонууд
дэлхийн бүхий л нууцыг өөртөө шингээсэн байдаг байна. Ингээд та дараах зүйлээс
өөрийгөө хэн болохыг мэдэж аваарай.
1.Зорилго, эр зориг,
түрэмгий зан авирыг билэгддэг.
2. Дэлхий дээр бүх юм
тэнцвэртэй байх хоёрдмол үзэл буюу дуализмыг илэрхийлнэ.
3. Гурвалжин эсвэл
тогтворгүй нэгдэл. Өөрөөр хэлбэл өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн
хоорондын хэлхээ холбоог билэгддэг.
4. Бат бөх байдал, тэнцвэрт
байдал, тэгш өнцөгтийн дөрвөн тал, ертөнцийг хөдөлгөгч гал, шороо, агаар, ус
хэмээх дөрвөн элемент энэ тоогоор илэрхийлэгддэг.
5. Итгэлгүй байдал, эрсдэл,
тогтворгүй байдал зэргийг илэрхийлэхийн зэрэгцээ аз жаргал, элбэг дүүрэн
байдал, баяр хөөрийг илэрхийлэгч тоо юм.
6. Энэ тооны гол утга нь
тогтвортой байдал учраас нэгэн зэрэг хоёр, гуравт хуваагддаг.
7. Нууцлаг байдал, далд
ертөнцийн танин мэдэхүйн мэдлэг
мэдээллийг билэгддэг. Долоон гариг, солонгын долоон өнгө , хөгжмийн долоон нот,
долоон хоногт долоон өдөр байх жишээний.
8. Хамгийн тогтортой тоо.
Энэ тоо нь тус бүр хоёрт хуваагддаг, дөрөвтүүд үүсгэхийн зэрэгцээ дэлхийн
тэнцвэрт байдлыг билэгддэг хоёртуудыг үүсгэдэг байна. Энэ тоо бол амжилт,
материаллаг баялгийн тоо юм.
9. Энгийн тоонуудаас
хамгийн хүчирхэг тоо. Энэ тоо танд эд баялаг, алдар хүндийг авчирна.
No comments:
Post a Comment