expr:class='"loading" + data:blog.mobileClass'>

Wednesday, January 21, 2015

Будда Шигэмүүний ийм нэгэн үлгэр ярьсан гэдэг:
Хүн барс үүрлэсэн талыг туулах болжээ. Тэр хамаг хурдаараа гүйж, бар араас нь нэхнэ. Хүн зугтасаар гүнзгий ганга тааралдахад үсрэн ороод, хажуу ирмэгээр нь мацаж гарав. Тэгтэл зэрлэг ороонго ургамалын үндэс гарт нь өртөхөд, түүнээс зууран авчээ. 

Хөөж явсан бар ганганы ирмэг дээгүүр өнгийнө. Хүн айж дагжин доош харвал ганганы ёроолд өөр нэгэн бар отож хэвтэх нь үзэгджээ. Одоо түүнийг гагцхүү ороонго л тогтоон барьж байна.

Гэтэл хар, цагаан хоёр хулгана гүйлдэн ирж, мөнөөх ороонгыг нь мэрж эхлэх нь тэр. Яг тэр үед хүн хажууханд нь буй анхилам үнэрт гүзээлзгэнийг олж харлаа. Тэрээр нэг гараараа ороонгоноос зуурангаа, нөгөө гараараа гүзээлзгэнийг зулгаав. 
-Ай, тэр ямар сайхан амттай байв аа



Г.Аюурзана, Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй

No comments:

Post a Comment