Өгөөмрөөрөө алдартай нэгэн сайхан сэтгэлт эр амьдран суудаг байж гэнэ. Тэрээр нэгэн сайхан бүсгүйд дурлаад тэгээд түүнтэйгээ гэрлээд аз жаргалтай амьдарч байжээ. Ороо бусгаа цагийн эрхээр сайхан сэтгэлт эр дайнд явсан хойгуур хайрт эхнэр нь арьсны халдварт өвчин тусаад үзэсгэлэнт бүсгүйн гоо царай нь танигдахын аргагүй аймшигтай болж гэнэ. Сайхь эр дайнаас эргэж ирээд би сохорчихлоо гэж хэлжээ. Харин 12 жилийн дараа эхнэрээ нас барсны дараа л сая нүдээ нээсэн гэдэг. Ийнхүү сайхан сэтгэлт эр хайрт бүсгүйнхээ сэтгэлийг шархлуулахгүйн тулд 12 жил сохор хүний дүрээр амьдарсан бөгөөд тэр хугацаандаа энэ тухай хэнд ч хэлээгүй гэдэг.
No comments:
Post a Comment