Нумерологийн тусламжтайгаар ямар ч хүний овог нэр, төрсөн он сар өдрийн цаад утга санаа, мөн чанарыг нээж болно. Үүнийг мэдэхийн тулд хүсч буй зүйлийнхээ утгыг нэгээс ес хүртэлх тоонд холбоход л хангалттай. Хүн бүрийн амьдралыг үндсэндээ хоёр тоо удирдан залдаг гэдэгт та итгэх үү? Энэ нь төрсөн он, сар өдрийн тоо мөн таны нэрний тоо юм.
Төрсөн он сар өдрийнхөө тоог гаргахдаа тус бүрээр нь тасалж нэг оронтой тоо болгоод хооронд нь нэмэх хэрэгтэй. Жишээ нь та 1959 оны 10-р сарын 5-нд төрсөн бол: 1+9+5+9+1+0+5=30 гарч байна. Харин энэ тоонуудаа хооронд нь нэмвэл 3+0=3 болно. Тэгэхлээр таны төрсөн өдрийн тоо 3 юм байна.Ингэхдээ та 11, 22 гарсан тохиолдолд хооронд нь нэмэхгүйг анхаарна уу.
Нэрийнхээ тоог тодорхойлохын тулд үсэг бүр тоон утга агуулж буй доорхи хүснэгтийг ашиглах хэрэгтэй.
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
A
|
Б
|
В
|
Г
|
Д
|
Е
|
Ё
|
Ж
|
З
|
И
|
Й
|
К
|
Л
|
М
|
Н
|
О
|
Ө
|
П
|
Р
|
С
|
Т
|
У
|
Ү
|
Ф
|
Х
|
Ц
|
Ч
|
Ш
|
Щ
|
Ъ
|
Ы
|
Ь
|
Э
|
Ю
|
Я
|
|
Жишээ нь таны нэр Батсүх бол нэрнийхээ үсэг бүрт оногдох тоог хүснэгтнээс олж хооронд нь нэмээрэй. 2+1+3+2+5+7=20 тэгэхлээр таны нэрний тоо 20 болж байна. 20=2+0=2 болж байна.
Хэрэв танд ямар нэгэн хоч нэр байдаг бол дээрхи аргаар мөн л өөрийн хоч нэрний тоог олох боломжтой юм. Таны гаргаж ирсэн тоо энэ хочийг өгсөн хүмүүс танд хэрхэн ханддаг хандлагыг хэлээд өгнө.
Гадаад орны эмэгтэйчүүд нөхөрт гараад овгоо солиулдгийг та мэдэх байх. Хачирхалтай нь тэдний нэрний тоо нь өөрчлөгдөхөд хувь заяа, ааш зан нь ч дагаад өөрчлөгддөг байна.
Танд бас нэгэн зүйлийг сонирхуулж хэлэхэд таны нэрэнд орсон эгшиг үсэгнүүдийг гийгүүлэгчээс нь салгаж, зөвхөн эгшиг үсэгнүүдийн тоог гаргаж болно. Хэд ч гарсан бай энэ тоо нь таны дотоод сэтгэлийн мөн чанарыг илэрхийлэгч тоо байх болно.
Харин гийгүүлэгч үсэгнүүдээс үүссэн тоо нь таны гадаад төрх байдал хийгээд та бусдад ямар сэтгэгдэл төрүүлдгийг хэлж өгнө. Эцэст нь хэлэхэд хүний төрсөн өдөр хийгээд нэртэй холбоотой тоо нь хувь хүний далд нөөц бололцоо, авъяас чадварыг илэрхийлдэг байна. Нумерологийн үндсэн дүрмүүдийн нэгээр бол хэрэв таны нэрний тоо төрсөн он сар өдрийн тооноос их тоо байвал та шударга үнэнч хүн. Харин нэр болон төрсөн өдрийн тоо нь адилхан бол нэг талаас өөрийгөө болон хийх үйлдлээ бүрэн дүүрэн удирдаж чаддаг хувь хүний ховорхон зохилдлогоог, харин нөгөө талаас бүрэг ичимхий хийгээд огцом түргэн ууртай зан чанарыг нэгэн зэрэг тодорхойлдог байна. Доор таны нэр болон төрсөн өдрийн тооны утгыг ерөнхийд нь тайллаа. Таны нэр, төрсөн өдөр ямар мэдээллийг танд өгч чадах бол?
1.Нэрний тоо
Хэрэв таны нэрний тоо 1 бол та ер бусын хөдөлгөөнтэй, эрч хүчтэй хүн юм. Ямар ч гэнэтийн бөгөөд хүнд байдлаас та түвэггүйхэн гарч чаддаг. Учир нь та ховорхон гэмээр шургуу бөгөөд шударга зан чанарын нийлэмж. Гэхдээ та аливаад хянамгай байж, эрсдэл гаргах гэсний хэрэггүй гэдгийг санаарай!
Хэзээ ч үл гудайх өөртөө итгэх итгэл, төрөлхийн зоримог шийдэмгий зан чинь таныг үргэлж урагш тэмүүлж амьдрахад туслах болно гэдэгт итгэлтэй байж болно.
Байгалиасаа та хялбархаан аргаар мөнгө олж чаддаг чадварлаг “хэрэглэгч ” төдийгүй мөнгөө юунд үрэхээ маш сайн мэддэг нэгэн. Заримдаа хэтэрхий гэмээр бие даасан зан чанар чинь таныг хүрээлэн буй хүмүүсийнхээ үнэт зөвөлгөөнөөс татгалзахад хүргэдэг. Тантай заримдаа харьцахад хэцүү байдаг. Учир нь танд хайр дурлал, нөхөрлөлөөс хувийн ашиг хонжоо, өөрийгөө бодсон зан илүү чухал. Иймээс та ихэвчлэн нууцлаг байж хүмүүстэй бага харьцаг хүн юм. Нэр нь нэгийн тоогоор илэрхийлэгддэг хүмүүс жинхэнэ дарангуйлагч болох боломж олон байдаг гэдгийг хэлье.
1 1. Төрсөн өдрийн тоо
Сонгосон замаасаа хэзээ ч ухрахгүй байхыг юун түрүүнд хэлье. Таны төрсөн өдрийн тоо танд хамгийн богино бөгөөд дардан замаар зорилгодоо хүрэх боломжийг олгож байна. Нэгийн тоо хувь хүний хөгжлийн өндөр түвшинг билэгддэг учраас та хүссэн амжилтандаа саадгүй хүрч чаддаг. Хамгийн гол нь та амин хувиа боддог зангаа эн тэргүүнд тавилгүй бусдын ашиг сонирхлыг бодолцож байх нь чухал шүү. та үргэлж эрүүлээр сэтгэдэг учраас бусдын дунд нэр нөлөө ихтэй.
2 2.Нэрний тоо
Та хэтэрхий их сэтгэл хөдлөлтэй хүн юм. таныг зовоож буй сэтгэлийн дотоод зөрчилдөөн заримдаа таныг өөрийн хүч чадалдаа хүртэл итгэх итгэлгүй болгодог. Харин бусад хүмүүстэй эвлэгхэн харьцаж чаддаг чадвар чинь таныг хэн нэгний итгэлт найз , ажил хэргийн сайн түнш болох боломжийг олгодог. Байгаль эх танд уян зөөлөн, дөлгөөхөн жинхэнэ “эмэгтэйлэг” зан чанарыг бэлэглэжээ. Та төгс гүйцэтгэгч боловч хариуцлагаас ихээхэн зугтдаг нэгэн бололтой. Хоёрын хооронд харъяалагддаг хүмүүс хэрэггүй хэрүүл маргаанаас хол байж сувдаг, зальжин, дайсагнасан сэтгэлээр аливаад хандахгүй байхыг хичээх хэрэгтэй.
2.Төрсөн өдрийн тоо
Ухаалаг зантай хосолсон дотоод зөрчилдөөн чинь таныг цаг үргэлж бусдын санал, зөвлөгөөг авахад хүргэдэг. Дашрамд хэлэхэд хоёрын тоо бол дэлхий ертөнцийн тэнцвэрт байдлын билэг тэмдэг учраас та таагүй байдалд ордоггүй бөгөөд ийм байдлыг хөнгөхөөн аргаар тойроод гарах ховорхон чадвартай байдаг. Тактикч дээр нь уян зөөлөн чанар таны хамгийн сайн тал юм. Өөртөө болон ойр дотныхондрр анхаарал халамж тавихдаа битгий мартаж байгаарай. Та аливаад сэтгэл хөдлөлөөрөө гэхээсээ оюун ухаанаараа ханддаг учраас таны санал болгосон санаа, төсөл, төлөвлөгөөгүүд үргэлж “ухаалаг”-ийн дээр сайн боловсруулагдсан байдаг. Гэхдээ та бүхнийг ганцаараа хийх гэж зүтгэсний хэрэггүй гэдгийг санаарай.
2. Төрсөн өдрийн тоо
Ухаалаг зантай хосолсон дотоод зөрчилдөөн чинь таныг цаг үргэлж бусдын санал зүвүлгүүг авахад хүргэдэг. Дашрамд хэлэхд 2ын тоо бол дэлхий eртөнцөд тэнцвэрт байдлын билэг тэмдэг учраас та таагүй байдалд ордоггүй бөгөөд энэ байдлыг хөнгөхөөн аргаар тойроод гарах ховорхон чадвартай байдаг. Тактикч дээр нь уян зөөлөн чанар таны хамгийн сайн тал юм . Өөртөө болон ойр дотныхондоо анхаарал халамж тавихаа битгий мартаж байгаарай. Та аливаад сэтгэл хөдлөлөөрөө гэхээсээ оюун ухаанаараа ханддаг учраас таны санал болгосон санаа төсөл төлөвлөгөөнүүд үргэлж ухаалагийн дээр сайн боловруулагдсан байдаг. Гэхдээ та бүхнийг ганцаараа хийх гэж зүтгэсний хэрэггүй гэдгийг санаарай
3. Нэрний тоо
Баяр хүрэe! Та гайхамшигт авъаслаг нэгэн юм. Гол нь амжилт гаргаж чадах салбараа зөв сонгох хэрэгтэй. 3-тынхан төрөл бүрийн олон талын авъяастай байдаг учраас заримдаа чухам алиныг түлхүү хөгжүүлэх хэрэгтэйгээ олж харж чаддаггүй. Та хурц мэргэн ухаантай хөгжилтэй азтай учраас юм болгон дээр толгойгоо ашиглах гээд байх хэрэггүй. Төрөлхийн нийтэч зантайн дээр шинжлэх ухаан урлаг соeлын салбарт авъяастай байдаг учраас та ихээхэн амжилтад хүрж чадна. Хүмүүсийн арга эвийг олж харьцах хэрэгтэй. Заримдаа хэт итэмтгий хөнгөн явдалтай болчихдог тул анхаарвал зохино. Таны хувь хүний зан чанар бяцхан дарангуйлах гэсэн авир байдаг учраас аль болох эeлдэг зөөлөн бай.
3. Төрсөн өдрийн тоо
Бүр хүүхэд ахуйн цагаасаа л та бусдаас хурц мэргэн ухаанаар ялгардаг. Зарим хүүхдийн ойлгоход хэцүү зүйлсийн учрыг та төвөггүйхэн олдог. Гэвч онцгой энэ чадвараа ганцаараа нээж чадах нь юүл бол. Тиймээс амьдралтай ойр байж эргэн тойронд таныг хүрээлэх хүмүүстэй харьцаж сурах хэрэгтэй. Түр зуурийн зуу цэнгэл хөөхөд нэг л өдөр хангалттай гэж таньд санагдахгүүй байна уу? хөнгөн хийсвэр явдал тэвчээрэгүй байдал чинь амжилтанд хурэхэд үргэлж саад болно гэдгийг мартах eсгүй. Сэксийн дур хүслээ удирдаж чадахгүй бол баяр баясгалангийн оронд тоолж барамгүй үй түмэн асуудалд орох болно гэдгийг сануулъя.
4.Нэрний тоо
Гэнэтийн үйл явдал бол таны айх зүйл биш. Бага зэрэг сайн тунгаан бодоход л та заавал найдвартай гарцыг олох болно. Таньд хүн болгонд заягаад байдаггүй сайхан сэтгэл тогтоон ааль eсорхуу зантай нийлсэн намбай зан чанар байгалаас заяажээ. Та бусдын гаргасан санал төсөл дээр идэвхтэй гэгч нь ажилах боловч шинжлэх ухааны ямар нэгэн салбарт томоохон ололт амжилт гаргана гэдэгтээ эргэлжэх хэрэггүй.
4.Төрсөн өдрийн тоо
Та амьдралдаа эрсдэлд орох нь тун ховор.
учир нь та дэндүү болгоомжтой хүн юм. Ямар ч асуудлыг биe дааж шийддэг таны чадвар аль нь ч салбарын мэргэжлийг сонгоход үндэс суурь нь болдог. Та найдвартай үнэн ч ниахуур хүн нямбай хүн. Хэтэрхий гэмээр болгоомжтой зан чинь заримдаа таныг өөрийгөө ч хуурхад хүргэнэ. 4-ийн тоон хоосрол азгүйдэл ялагдалын тоонд тооцогддог учраас хэзээ нэг цагт хоосрохоос болгоомжлох хэрэгтэй.
5.Нэрний тоо
Бусдын арга туршлага санал зөвөлгөө таньд дэмий зүйл мэт санагддаг учраас та амьдралдаа хэтэрхий биe даасан байдлаар хандаж баггүй эрсдэл гаргадаг. Бүх зүйл дээр та юун түрүүнд өөртөө л итгэж найддаг. Аялалаар явж янз бүрийн адал явдалтай учрах гэсн таны хүсэл авьяас чадвараа нээж илрүүлэхэд тань саад болдог. Тиймээс өөрийн хүчийг илүү өөрт хэрэгтэй бодит амьдралд тус болох зүйлд зарцуулах нь чухал. Багахан чармайлт гаргахад л та муугүй гүн ухаантан болчих нь тэр.
5.Төрсөн өдрийн тоо
Та бол жинхэнэ адал явдлыг илэрхийлэгч. Эвгүй ч юмуу аюултай нөхцөл байдалд eрөөсөө ордоггүй Хэнтэй ч ямар ч гэрээ хэлэлцээр хийсэн та ялагч. Авхаалж самбаа мэргэн ухаан гадаад хэлний өндөр авъяас чадварынхаа тусламжтайгаар ямар ч компаний нэрийн хуудас болдог. Хамгийн зөрүүд хүнийг ч та яаж татахаа мэддэг. Өөрчлөлт шинчлэлтэнд хэтэрхий их тэмүүлдэг зангаасаа болж амьдралийн замаа буруу сонгож болзошгүй гэдгийг анхаарарай. Дэргэдээ болж байгаа уйл явдалд анхаарлаа хандуулхийг хичээ. Ирээдүйнхээ хойноос хэтэрхий их хөөцөлдсөнөөр өнөөдрийн боломж бололцоо алдаж магагүйг анхаар.
6.Нэрний тоо
Улс төрийн тавцанд гялалзсан амжилт гаргах боломж таньд байна. Та олон нийтийн анхаарлыг татан итэглийг нь хулээж чадахаас гадна араасаа тэднийг дагуулах гайхалтай шидийн гэмээр чадвартай. Гэхдээ энэ бүхэнд зөвхөн шудрага замаар хүрч болно гэдгийг битгий мартаарай. Хүмүүст сайн зүйл хийвээс хариуд нь тэд хамгийн өндөр уулын оргилд хурэхэд таньд туслах болно.
6. Төрсөн өдрийн тоо
Та оптимист үзэлтэй хүн юм. Гэхдээ нэр алдарт ямар ч замаар хүрж болно гэж ташаа бодож улайрах хэрэггүй. Таны үнэнч шударга зан зарчимч байдал хэрүүл маргааныг эвтэйхэн зогсоож чаддаг чанар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Карьeр хөөх нь хамгийн чухал асуудал ниш гэдгийг мартах хэрэггүй.
7.Нэрний тоо
Анхаарлаа зөв тийш нь хандуулж сур. Та шинжлэх ухаан урлаг гүн ухаан шашны салбарт анхаарлаа хандуулах юм бол өндөр байр сууринд хүрч чадна. Арилжааны салбарт хүчээ сорихоос болгоомжилсон нь дээр гэдгийг энэ тоо таньд зөвлөж байна. Бусдын зөвлөгөөгүйгээр та энэ бүхний цаана гарч чадахгүй
7. Төрсөн өдрийн тоо
Уран нарийн сэтгэмж баялаг зөгнөл дэлхий eртөнцийн далд утга санааг ойлгох гэсэн хүсээл тэмүүлэл яруу найрагч зураач эсвэл хөгжимчин болоход тань тусална. нөхцөл нөхцөл байдлийг та өөртөө ашигтайгаар эргүүлснээр хорвоогийн хамгийн нууцлаг бүхэн таны алган дээр буусан юм шиг л илэрхий болно. Хэтэрхий дотогшоо шигдсэнээр та даяанчлалын замд орох юм. Сул дорой нэгэн томоохон амжилтад хүрдэггүйг санаж хүчтэй бай. ингэснээр дэлхий eртөнц өөрөө л таны өмнө сөхрөх болно
8. Нэрний тоо
Та юунд ч хүчээ сорьсон таныг гарцаагүй амжилт хүлээж байна.Гагчүү жижиг сажиг асуудалд хүчээ барахгүй байхыг 8ын тоо таньд зөвлөж байна. Хэний ч тоодоггүй мэддэггүй ямар ямар нэгэн юм таны гарт орох л юм бол шинэ өнгө зүстэйгээр гэрэлтэнэ. Та ийм л авъяаслаг нэгэн. Яараарай таны өмнө гэрэлт ирээдүй байна харин зогсч болохгүй шүү.
8.Төрсөн өдрийн тоо
Цутцашгүй сэтгэлийн тэнхээ хэзээ ч үл нугарах шургуу зан чинь таныг цаг үргэлж урагш явахыг шаардаж байна. Та сайн удирдагч төдийгүй авъяаслаг ухаалаг бизнeсмэн болж чадна зориг гаргаж хийсэн оролдлого болгон таньд хүссэн үр дүнг авчирна гэдэгт эргэлжзэх хэрэггүй.Цаашаа яваад л байх нь чухал. Хүмүүс таны араас дуртай нь аргагүй харин та тэдний сул дорой байдалд хүлцэнгүй хандах л хэрэгтэй. Хун бухэн тань шиг ажлынхаа төлөө өөрөө өөрийгөө мартаж чадахгүй гэдгийг сана.
9.Нэрний тоо
Байгаль эх таньд өгөөжөө харамгүй хайралжээ. Таньд байгалаас заяасан удирдах авъяас байна. Гэвч энэ бүхэн таниас аливаад дээд зэргээр хариуцлагтай хандахыг шаардаж байна. Өөрийгөө хэт дэвэргэж үнэлэхээ өөрийгөө эн тэргүүнд тавих гэсэн үзлээ аль болох зайлс хийх нь таньд ашигтай. таны ойр орчимд танаас дутхааргүй авъяаслаг хүмүүс цөөнгүй байна. Та арай олж авсан хамт олныхоо хүндэтгэлийг нүд ирмэхийн зуур алдаж болохыг анхаараарай.
9. Төрсөн өдрийн тоо
Таны хувьд гол нь нийгмийн шинжлэх ухаанд тулгуурлаж сонголтоо хийх. Идэвхтэй бүтээлч чанар чинь хүссэн амжилтандаа саад болж болзошгүй. Хуч чадалаа нөөж сур. Тэгвэл амжилт ирэх нь гарцааргүй. Оюуны өндөр чадамж гайхалтай авъяас уран нарийн мэдрэмж. Мэдээж энэ бүхэн таньд ил далд хэлбэрээр байдаг чанарууд юм
11. Нэрний тоо
Та олон зүйлийг амьдралдаа өөрийн болгож чадна. Та хүчирхэг, шийдэмгий, идэвхитэй бас зөрүүд. Юманд болгоомжтой ханддаг бөгөөд өөрийгөө дөвийлгөдөг зан чинь карьер хийхэд тодорхой хэмжээгээр саад болдог.
11.Төрсөн өдрийн тоо
Хоёрын тооны илүү хүчирхэг хувилбар нь энэ тоо юм. Хамгийн хүнд хэцүү нөхцөлд та бусдын хувьд хэнээр ч орлуулшгүй зөвлөгч. Учир нь ийм үед таны оюун санаа бусдынхыг бодвол илүү сэргэг, тайван байж чаддаг.
22. Нэрний тоо
Та далд ертөнцийн нууцлаг мэдлэгт хүрэхийг тэмүүлдэг. Энэхүү сонирхолтой бөгөөд амаргүй замаар эрэл хайгуул хийж явахдаа та хэний ч олж мэдэж чадаагүй зүйлс дээр жинхэнэ нээлт хийж чадна. Тааламжтай, тааламжгүй ямар ч нөхцөл байдалд та өөрийгөө үргэлж хөгжүүлж байх нь чухал.
22. Төрсөн өдрийн тоо
Хэрэв таны төрсөн өдрийн тоо 22 бол таны хувь заяа цаг үргэлж таны гарт гэдгийг юун түрүүнд хэлье. Хэрэв та сэтгэлийн тэнхээ сайтай бол энэ тоо нь таныг цаг үргэлж хөдөлгөөнтэй, идэвхитэй байхыг шаарддаг. Танд эртний хэлүүдийг түвэггүйхэн сурдаг авъяас байдаг.