Би өөрт чинь дурламаар байна надаас явах өдрийг хүртэл
Би өөрийг чинь хайрламаар байна чамайг мартах тэр өдрийг хүртэл
Болзоонд яарч гэгэлзмээр байна чамаас зугатах мөчийг хүртэл
Би чамайг л хүлээмээр байна баяртай гэх тэр мөчийг хүртэл
Tuesday, November 25, 2014
Sunday, November 23, 2014
Ганцаардлын гүн рүү
Би яг одоо маш их ганцаардаж байна. Гэхдээ юу гээч үнэндээ бол би ганцаархнаа байх дуртай. Өөр хэн нэгэнтэй өөрийнхөө ертөнцийг хуваалцахыг хүсэхгүй, түүгээр ч үл барам бат бөх гэгчийн хана хэрэм бүхий цайж босгочихоод түүнийгээ миний ертөнц гэж нэрлээд хэдэн давхар харуул хамгаалалтаар бүслүүлэн, хэрмийн голд байрлах хэдэн л бол хэдэн мянган хүн нэгэн зэрэг багтаж болох шилтгээнийхээ хамгийн мухрын харанхуй өрөөнд тоосондоо дарагдаж хуучирсан төгөлдөр хуурын өмнө зүрхээ тэврэн чив чимээгүй бодолд автан сууна. Он удаан жилийн дарагшсан, тийм гэхийн аргагүй өмхийрөн ялзарсан үнэр үе үе хамар дэлсэнэ. Муухай үнэр! Үгүйээ харин ч энэ үнэр надад таатай байна. Учир нь үүнээс хойш би цэцэгсийн тансаг үнэрийн сайхныг улам илүү мэдрэх болно. Гэвч би эндээс алхам ч хөдөлмөөргүй байна. Хэрэв би хүсэх аваас дээд давхарлуу гаран цамхаглуу шатаар өгсөөд эргэн тойрныг ханатлаа харж болох билээ. Учир нь зах хязгаар нь үл мэдэгдэх уудам тал нутгаас эхлээд мөнх цаст уулс, далай тэнгис, хүн, амьтан, мөн хөл хөдөлгөөнт орон хотын бужигнаан гээд.. бүхий л зүйлийг харж чадна. Гэвч би өөрийн эзэмшлийн энэ цайзаасаа гадагш гарахыг хүсэхгүй байна. Учир нь би энэ л өөрийн эзэнт улсдаа өөрийн хүссэн бүхнээ хийж болно. Ямар ч шалтгаангүйгээр тас тас хөхөрч, ямар ч шалтгаангүйгээр дуулан баясаж, тэнгэр ч хүртэл доргим чанга хөгжмийн аянд хувцсаа тайчин бүжиглэн дэвхцэж, ямар ч шалтгаангүйгээр орилж хашгичин юуг ч хамаагүй хараан зүхэж, толины өмнө суугаад үзэсгэлэнт гүнжээс үзэшгүй муухай шулам хүртэл хувирсан ч болно. Бас юуч хийлгүйгээр өдөржин орондоо унтаж эсвэл хэдэн өдрөөр ч хамаагүй цурам ч хийлгүй ном шагайн суух эрх чөлөө байгаа нь юутай тааламжтай. Тиймээ гагцхүү ганцхан энд л надад зориулсан бүх зүйлс байна. Гэхдээ хүнээс бусад нь. Үгүй ээ үгүй. Биш юм байна. Энд хүн байгаа юм байна. Би чинь хүн шүү дээ. Бүх зүйлс, бүр хүн хүртэл байхад би энэ цайзнаас гарж яахсан билээ. Үүнээс илүү юу хэрэгтэй гэж? Надад энэ эрх чөлөө минь л хамгийн эрхэм нандин орон зай юм. Харин одоо миний сонирхлыг ганцхан зүйл л татаж байна. Тэр бол өмнөөс минь харан байх нэгэн хаалга. Би өөрийгөө хамгийн мухрын өрөөнд сууж байна гэж бодсон минь эндүүрчээ. Тэнд дахиад нэг хаалга байна шүү дээ. Гайхалтай! Тэр хаалганы цаана хичнээн олон төрлийн өнгө аяс, хичнээн олон төрлийн үнэр мэдрэмж басхүү хичнээн олон хаалга намайг хүлээж байгаа бол.. Би тэрхүү мухрын өрөө лүү хэрхэн орохсон билээ. Тэр хаалганы түлхүүрийг би хаанаас яаж олохсон билээ? Тиймээ, Би бол ганцаардлын хатан хаан. Энэ ертөнцөдөө би шунан дурлаж байна.
П.Бадарч "Эхийн сэтгэл"
Ээж нь муу
хүүгээн үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд
ная наслахдаа зүүдэлсэнгүй
Сааль сүүндээ
дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл
гэглзэж байсан ч
Сарних бодолын
үзүүрээс миний хүү гархгүй юм аа
Сайхан шүлэг
бичиж гэнэ миний хүү амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож
байна гэнэ миний хүү радиогоор дуулж байнлээ
Сайн явна гэнэ
миний хүү аяны хүн ярьж байна
Муу явна гэнэ
миний хүү амны зугаа ярьж байна
Аль нь ч надад
ялгаагүй амьд яваа чинь эжий дээ алдар чинь юм шүү дээ
Эжийн хүүгээн их
санах юм аа
Араг савар хоёрыг
зөрүүлэн байж би чамайг боддог
Аргал чулуу
хоёрыг андууран түүж би хүүгээн санадагаа алгаа миний хүү
Тэмээ тэмээ
цагаан үүлсийг тэндээн царцтал харлаа
Тэнгэрийн ягаан
хаяаг цав суутал би хүүгээн ширтлээ эжийдээн ирсэнгүй ээ
Хүний хүү
эжийдээн ирж гэнэ гол усаар л нэг найр наадам болж байна
Миний муу хүү
болхоор шоронд орж гэнэ голыг минь гогдон хэлж байна
Аа яадгийм ороол
биз гадагшаан би хүүгээн өмөөрлөө
Ам нь цангаж
байгаа байхдаа хүү минь дотогшоон би өмөлзлөө
Гал шиг залуу
явхад үсэрсэн оч минь юмсан миний хүү
Ганц бие зандан
явхад тасарсан навч минь юмсан миний хүү
Алаг бөмбөл
эрдэнэ алган дээр байна гэж зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг
газраас олоод амандаа үмхтэл залигчихлаа гэж зүүдлүүлж олдсон үр минь
Ядаж яваа юм бол
миний хүү тэнэж яваад юу хийх вэ эжийдээ л хүрээд ир
Ядарч яваа юм бол
миний хүү тэнд байгаад юу хийх вэ эжийдээ хүрээд ир ээ
Хүний нүдэнд бол
хөгцтэй хад шиг хөх толгойтой хөгшин үр минь
Эжийнхээ нүдэнд
бол манцуудайн дэрвэлзэх мяндас цагаан хүү минь ээ эжийдээ ирээ
Хөхөөрөөн чамайг
даллья үххээрээн чамайг айлгая миний хүү эжийдээ ирээ
Ухаантай даа
миний хүү эжийдээ ирээ хурай хурай хурай
Унага шиг
эжийдээн давхиад ир гурий гурий гурий
Ш.Гүрбазар "Ижий танаа"
Ээж минь та
хүүдээ гомдоогүй биз дээ
Хүү чинь уул
өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын
тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс
нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас
хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн
хооронд
Гарын хариу
баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь
та
Гарынхаа дэргэд
гар
Нүднийхээ дэргэд
нүд байлгах гэж
Намайг
төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан
төрүүлсэн болохоор
Урт холын бодол
минь
Тулганы захаас
хол байдаг юм шүү ээжээ Ээжээ та хүүдээ гомдоогүй биз
Хүү чинь уул
өргөж таныгаа ачийг хариулах
Урт холын бодлын
тэнд дараатай л яваа шүү
Нэг л өдөр зай
чинь ханхайж
Нэгний өглөө
хацар эзгүйрнэ гэж
Бодож
чаддаггүйдээ
Үрийнхээ нүдэнд
их өтөлж
Үлгэсэн мээмээ
ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ
Буянтай таныхаа
ачийг би
Буцах гийчний
бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм
Гэлээ ч миний
намхан ижий та
Хүүдээ битгий
гомдоорой
Хүү чинь уул
өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын
тэнд дараатай яваа шүү
Ээжээ та хүүдээ
гомдоогүй биз дээ
Хайртай ээж
таныгаа би мөнхийн мөнхөд хайрлая
Будан суухаас нь
өмнө тэнгэрээ аргадая
Буурал нөмөрхөөс
нь өмнө ижийгээ хайрлая
Мөчөө тэнцүүлж
өндийн хөлд орхын цагт
Мөөмөнд нь байсан
сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж
тамгалан хүн болхын цагт
Сэтгэлд нь
багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Би боддог юм зүүн
уулын солонго нь баруунаа татсан ч яахав
Зүүдлээд сэрхэд
ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж
Би хүсдэг юм өдөр
өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав
Өмөлзсөн хушуугаа
би ижийдээ үнсүүлжил байвал жаргалтай гэж
Би мөрөөддөг юм
дутуутай хатуутай хорвоод нь
Бүтэн жаргаагүй ч
яахавдээ
Дууны мөнхийн
эхлэл шиг миний ижий
Дэргэд минь л
байвал жаргалтай гэж би залбирдаг юм
Үүдэн гурван
сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл
шиг миний ижий
Үрдээ харагдаж
байвал жаргалтай гэж
Би ижийнхээ тухай
дуулж ижийнхээ тухай шүлгэлж
Тэнгэр мэт бурхан
мэт ижий таньдаа
Дуун мөргөлөө
өргөж байна ижий минь ээ
Ижийтэй минь нас
чацуухан нутгын танил хөгшинтэй их олон жилийн хойно уулзахад сайхан санагдлаа
уруулын бүлээн жин хацарт хүрхэнээ сэтгэл нялхамсаж уярсандаа ч юм уу ижийгээ
сансандаа ч юм уу самсаад орхирлоо
Нуураа зүүдэлж
уулсаа санаагүй ч гэлээ нутгыхаа буурлын нөмөрт зогсоод баймаар их замын дунд
жаахан азнаж инээхийг нь хүртэл сонсоод баймаар үртэй, ханьтай бүр ачтай бай
хүн ер нь үнэндээ ижийгээ санахын цагт бол мөнхий нялхаараа.
О.Дашбалбар "Залуус дүү нартаа хүргэх шүлэг "
Үзээд өнгөрөх
амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах
хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа
хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн
элгэн дээр туйлж яваа дүү минь
Өнгө энэ алаг
хорвоо дээр
Өөрийн сайндаа чи
тєрєєгvй
Өдөр өдрийн нарыг
үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан
хайрласан аав, ээждээ баярла
Үдшийн цэнгээний
газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор
бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж
чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн
шөнө, зэлэн дээр жихүүцэж суугаа
Амтат бяслаг,
хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л
хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага
нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнvvд орлохгvй ээ
Өвөл болохоос
урьтаж, ээждээ нэг очоорой
Эгэмий чинь яс
хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь
адилхан шархтай явдаг шvv…
Ширхэг ширхэгээр
цайсан үс нь чамайг хvлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас
урьтаж, аавдаа нэг очоорой!
Өвлийн шөнө талд
яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан
хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй
Зуун олон хоног
хөдөлж, олж хураасан бvхнээ
Зарж үрж, бөөн
бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм.
Зоогийн газар чи
тvvнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан
эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй
Энд чи буруутаж
явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа
хайрлаагvй бол, эх орноо хайрлах ч юу л бол
Амьдрал туршдаа
хайрлаж явах аав гэдэг хvн
Алтан нар шиг
ганцхан юм шvv
Үр хvvхэд төрлөө
гэж баярлаж явах цагтаа
Үсэн буурал
өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай
Хоног өдрүүдийг
жаргалтай үлдээ ч, дүү минь
Хорвоогийн юм
бvхэнд эцэс буйг санаарай
Орчлонгийн
шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа
униараас холдож
Аян замын тоосоо
гvвээд
Аавынхаа гэрийн
босгыг алхаж нэг үзээрэй
Эргэнэгийн
тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь “хvv
минь” гэсээр босож ирнэ.
Амсар дүүрэн
цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал
хөгшин яахаа мэдэхгvй сандчина.
Аав чинь
гэрийнхээ хойморт Алтайн уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц
алдахгvй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од
шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж,
нударгаа засаж, ирж үнсvvлэхийг чинь хvлээнэ.
Төрсөн гэр чинь
дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр
орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.
Морьд үүрсэх хээр
талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай
өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна.
Тансаг сайхныг нь
бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран
мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих
зээрийн сүрэг, толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор
vзээгvйгээ мэдэрнэ чи
”Моод хөөсөн
хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй,
хөдөөгийн бор бvсгүйг хайрлана
Өвгөн хорвоод
зуун жил амьдрахгvй ч, хогшил хураагчаас
Өвлийн шөнө
моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи
Харь холын
шуугиант хот неоны гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг
шанд, хоттой хонио илvv ойлгоно чи
Ухаан балартам
тачигнасан эстрад хєгжмийн чимээнээс илvv
Учирлаж аргадсан
ардын дуундаа дасна чи.
Дээдийн номтой
мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггvй
Дэргэдээ байгаа
суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод
Ариун үнэн,
зовлон бэрх, хайр ухааны
Амин голд
нэвтэрсэн мэргэд
Аав, ээж хоёр
чинь юм шvv
Амьдрал тэднийг
гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг
ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ
алчуур аваачих хэрэггvй
Аавдаа шил юм
өгөх хэрэггvй,
Айлын хvvхэд
хуурах хэдэн чихэр ч хэрэггvй
Аль алинаар нь
тэд дутаагvй
Эрт цагт гэрээсээ
гарсан өөрийгөө л
Ээж, аав хоёртоо
хvргэж ег
Эрийн цээнд хvрсэн
чамайг харахаас илvv
Эрхэм бэлэг
хегшчүүлд үгvй ээ
Учир мэдэхгvй
нялх багадаа ч,
Ухаан суусан идэр
насандаа ч,
Уул овоо шиг л
юмыг ах нь
Улс амьтанд амлаж
явлаа!
Асарч тэтгэсэн
ээж, аавынхаа
Ачийг нэг мөсөн
хариулж
Амтатныг идүүлж,
өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас
уулгахын дайтай
Андуурч, эндүүрч
явлаа.
Одоо л ээж,
аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн
тоглоом даанч хатуу
Алба ажлын эрхээр
газар алс одоод
Аян замыг
хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ
хорвоогоос явчихсан байлаа
“Хүүтэйгээ л нэг
уулзмаар байна даа” гэж ээжид минь хэлсэн гэдэг
Хүслийн сүүлч нь
ганцхан энэ л байсан юм шvv
Чи зэмлэл хvлээж,
зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага
шиг хөөрхөн бvсгүйдээ хаягдаж болно
Харин аав, ээж
чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг
чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос
хайж эрэвч олохгүй
Алдааг минь та
нар бvv давтацгаа
Аав, ээжийгээ
амьдад нь амжиж баярлуулцгаа
Алтан дэлхийд
үүнээс илvv гавъяаг ах нь мэдэхгvй ээ
Үзээд өнгөрөх
амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах
хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа
хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн
элгэн дээр туйлж яваа дүү минь
Өнгө алаг хорвоо
дээр
Өөрийн сайндаа чи
төрөөгvй
Өдөр өдрийн нарыг
үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан
хайрласан аав, ээждээ баярла
Ц.Хулан "Аавдаа"

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай
хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл
гэхэд
Санаснаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хонгор эжийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ
Амттан зөөлөн
хоёроор бялууруулдаг муу ээжий минь
Айлын тавагнаас
чихэр хармаалж шараа болгоно
Аав минь
тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын
нэр тогтоолгож ухаан нэмнээ
Ээдрээт мянган
харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ
соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь
нисэх юм шиг санаж ээж нар цацлаан өргөж гүйлддэг
Саахалт ороод
эргэхийн юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг ээ
Адгаж ижий нар
өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн
үнэнийг хэлэх гэж Аав нар сумын үзель шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж
ээж нар хүүхдээн аргагүй нэг айлгадаг
Битүүхэн
дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй
тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөөн
олтол цоо эрүүл болж жүжиглэдэг ээ
Ачийг тань
хариулнаа би гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж
өгчихөөд харин нэг их гавьяатан шиг
Сөөг сөөг гэж
хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн
бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараан өргөж
дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том
алгаан дэлгэж та тэднийгээн хөтлөнө
Гариг дэлхийд
уянгатай ийм найрагч байтлаа
Ганганасан хэдэн
зээтэйгээ хэдэнтээ хэлд орно
Гадаа навчис унаж
он жил биднийг унасан навч шиг орхиж
Гайгүй дээ би аавыгаа
жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний
тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав
минь хүртэл мөнх бусыг сануулдаг
Хазайлгаж
болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний
уярал хайр гунигийг чинь хүртэл өвлөсөн
Өргөстэй орчлонд
бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь
сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг ааБүүвэйн дуу
Овог аймаг үүсэх
үед хамт үүсэж хөгжсөөр ирсэн эртний дуун аялгуу бөгөөд эх үрсийн энэрэл хайрын
илэрхийлэл болдог. Боржигон бүүвэй, Төв халхын бүүвэй, Дарьганга бүүвэй, гэж
ялгана. Үүсэл гарлыг нь хээр хаягдсан нэгэн хүүг тэжээж өсгөсөн чонын тухай домогтой
холбодог ба “бүү-ай” гэсэн үгнээс үүссэн гэдэг. Бүүвэйн дуу зохиогдсон цагаасаа
эхлэн хэд хэдэн хувилбараар аялагдсаар иржээ. “Бүүвэй” гэсэн ганц үг давтан,
намуун, уянгалаг аясаар нялхасыг тайвшруулан нойрсуулдаг. Мөн шүлэглэсэн үгийг
аянд оруулан зөөлөн дуулж бүүвэйлдэг байна. Хүүхэд нойрсоод эхлэхэд зөөлнөөр
аман дотроо гинших аясаар аялдаг. Бүүвэйн
дуунд уярч өссөн хүүхэд өр нимгэн, сэтгэл зөөлөн, энэрэнгүй хүн болж өсдөг
байна. Хүүхэд нэг нас өнгөрөхөөр бүүвэйн дууны үг нь олон, урт болж ирдэг.
Бүүвэйн дууны олон
домог байдаг бөгөөд түүний нэгийг энд өгүүлэхэд: Эрт урьд цагт Зэгсэн гуа гэдэг
эхтэй ах дүү хоёр ой дотор амьдран суудаг байжээ. Ахыг нь Зээрэлдээ мэргэн
гэдэг бөгөөд дүүг нь нялх балчир байхад эх нь нас барж, хоёул өнчин хоцорчээ. Нэгэн
өдөр хүзүүндээ алтан хайрцаг зүүсэн буга гэрийнх нь гадаа иржээ. Зээрэлдээ мэргэн
дүүгээ тэр алтан хайрцганд хийгээд явуулчихжээ. Буга явсаар үр хүүхдийн
мөрөөсөл болсон нэгэн эмгэнийд ирээд гэрийнх нь гадаа нөгөө алтан хайрцагаа
буулган орхиод явжээ. Эмгэн баярлаж хүүхдийг аван бөн бөн бүүвэйлж байв. Энэ завсарт
Зээрэлдээ мэргэн дүүгээ санан гансарч орой бүр айл болгоны үүдээр хайж явсаар
нөгөө эмгэний гадаа иртэл “Зээрэлдээ мэргэний дүүхэлдэй, бүүвэй, бүүвэй,
бүүвэй, Зэгсэн гуагийн хүүхэлдэй бүүвэй, бүүвэй, бүүвэй” гэж бүүвэйлж байхыг
сонсоод дүүгээ олов гэнэ. Ийнхүү бүүвэйн дуунд тодорхой утга санаа бүхий шүлэг,
үлгэр домог өгүүлдэг байсан учир Монголчууд хүүхдийг том болтол нь бүүвэйлдэг
байжээ.
Шувуу ба цагаан сарнай
Эрт урьд цагт нэгэн шувуу цагаан сарнайд дурлажээ. Тэр
сарнайд үнэхээр хайртай байсан учир сэтгэлээ илчлэхээр шийдэж очиход сарнай
түүнийг ер тоосонгүй. Гэвч шувуу шантралгүйгээр өдөр болгон ирж гуйна. Шувуу
хайрынхаа төлөө цаг ямагт тэмцэж байсан учир, Сарнай: -Би улаан өнгөтэй болох тэр
цагт л чамайг хайрлах болно гэжээ. Цагаан сарнай өнгөө солин улаан болно гэдэг
нь бүтэшгүй зүйл байсан учир шувуу зориг гарган өөрийн далавчаа гэмтээн цагаан
сарнай дээр хайр итгэл шингэсэн бүлээн цусаа дусааж улаан болгож орхилоо. Тэр
үед л сарнай шувууг өөрт нь ямар их хайртай байсныг ойлгосон ч хайрынхаа төлөө
үнэнчээр тэмцсэн хөөрхий шувуу аль хэдийнээ хорвоог орхисон байлаа.
------ Хожимдсон ухааралтай учрахгүйн төлөө таныг хайрлаж
буй хүний хайр болон мэдрэмжийг хэзээд хүндлэх хэрэгтэй.
Saturday, November 22, 2014
Яг одоо
Яг одоо л намайг хайрлаач
Хэн нэгнийх болохоос минь өмнө
Яг одоо л намайг тэврээч
Бардам зандаа хөтлөгдөхөөс минь өмнө
Яг одоо л намайг үнсээч
Баяртай гэж хэлэхээс минь өмнө
Яг одоо л надад хэлээч
Хайртай гэсэн тэр үгсээ
Чамд
Алив дэргэд минь ирээч
Араас чинь тэврээд би зогсмоор байна
Алив гараас минь хөтлөөч
Аниргүй навчисыг хөндөн алхалмаар байна
Алив гунигийг минь аргадаач
Мөрийг чинь дэрлээд мэгшмээр байна
Алив биеийг минь тэврээч
Чамдаа эрхлээд тунимаар байна
Алив үсийг минь илбээч
Хайрын дуу зохион дуулмаар байна
Алив нүдрүү минь ширтээч
Үнсэлтийг чинь хүлээн ичингүйрмээр байна
Алив духыг минь үнэрлээч
Хайрыг чинь мэдрэн эрхэлмээр байна
Харанхуй
Тэнгэрт зүүрмэглэн байх
Тэр сарыг хараач
Тэр сарыг
Тэнгэрийн сар гэдэг юм
Тэр сарыг
Тэргэл сар гэдэг юм
Тэртээх алсын
Тэнгэрийн уудмаас
Тэргэл сарыг би дуудсым чамд зориулж
Харин би чамайг
Хачин ганцаардмал
Харанхуй гэж гэж нэрлэе!
Админ
Тэр сарыг хараач
Тэр сарыг
Тэнгэрийн сар гэдэг юм
Тэр сарыг
Тэргэл сар гэдэг юм
Тэртээх алсын
Тэнгэрийн уудмаас
Тэргэл сарыг би дуудсым чамд зориулж
Харин би чамайг
Хачин ганцаардмал
Харанхуй гэж гэж нэрлэе!
Админ
Friday, November 21, 2014
Намайг март
Чамайгаа санахдаа ширтдэг байсан тэр од харвачихжээ хаа нэгтээ
Чамд зориулсан тэр шүлгүүд минь мартагдчихжээ одоо нэгэнт
Чийгтэй үдэш тэврэлтийг чинь үгүйлэхээ больжээ нэг л мэдэхэд
Чимээгүйхэн би чамаасаа холдоод байна өөрийн мэдэлгүй
Маргааш будрах тэр цаснаас намайг битгий асуугаарай
Магад солонгоноос илүү тэнгэр үнэнч гэдгийг би анзаарсан
Маргааш ирэх учралуудын дундаас намайг битгий хүлээгээрэй
Магадгүй тэр учрал биднийх биш чинийх байх учраас
Хавар мишээх цэцэгсээс үнэрийг минь битгий хайгаарай
Хайр минь дууссан болохоор тэд ч бас одоо намайг мартсан
Бал бурам шиг байсан бидний тэр дурлал гэхдээ одоо дууссан
Баяртай гэж хэлээд сүүлчийн удаа үнсье одоо намайг март
Чамд зориулсан тэр шүлгүүд минь мартагдчихжээ одоо нэгэнт
Чийгтэй үдэш тэврэлтийг чинь үгүйлэхээ больжээ нэг л мэдэхэд
Чимээгүйхэн би чамаасаа холдоод байна өөрийн мэдэлгүй
Маргааш будрах тэр цаснаас намайг битгий асуугаарай
Магад солонгоноос илүү тэнгэр үнэнч гэдгийг би анзаарсан
Маргааш ирэх учралуудын дундаас намайг битгий хүлээгээрэй
Магадгүй тэр учрал биднийх биш чинийх байх учраас
Хавар мишээх цэцэгсээс үнэрийг минь битгий хайгаарай
Хайр минь дууссан болохоор тэд ч бас одоо намайг мартсан
Бал бурам шиг байсан бидний тэр дурлал гэхдээ одоо дууссан
Баяртай гэж хэлээд сүүлчийн удаа үнсье одоо намайг март
Шулам
Дотор минь нойрсох тэр
шулмыг хэн нэгэн цочоон сэрээжээ. Хирдхийн цочсон хөөрхий шулам зүрхийг минь
урж тасдан идэж, сэтгэлийг минь сэмчин зулгааж дотор минь юу юугүй хоосон
болоход л сая бах тав нь ханаж доогтойгоор инээн сууна. Өөрийг минь боолчлох
тэр хар шулам хацрыг минь чичрүүлэн зүсэх сувдан дуслуудыг ганц ганцаар нүдрүү
минь үлээнэ..
Тиймээ тэр намайг идэж,
харин би уйлж байна. Магадгүй би ингээд л шулам болчихож байгаа байх..
Saturday, November 15, 2014
Чулуутай танилцсан минь
“Аяа, хорвоо
чамтай би чулуугаар анх танилцаж дээ... Чулуу чи ертөнцийн хөрсөнд ургасан
хатуу цэцэг билээ” гэж Зулай цагаан Алтайн хүү их эрдэмтэн зохиолч
Лодонгийн Түдэв гуай ийн өгүүлсэн байдаг нь сэтгэлд минь мөнхрөн үлдсэн юм.
Friday, November 14, 2014
Ертөнцийн хамгийн гайхалтай хөрөг
Нэгэн өдөр
алдартай уран зураач дэлхийн хамгийн сайхан зүйлийг зурахаар шийджээ. Тэгээд
дэлхийн хамгийн гайхалтай зүйл юу болохыг мэдэхийн тулд аялалдаа гарчээ. Тойрон
хүрээлэх моддын дунд алхахдаа замын үзүүрт нуруугаа бөхийлгөн сууж буй настай
эрийг олж харлаа. Түүн дээр очин энэ орчлонгийн хамгийн гайхалтай зүйл юу
болохыг асуулаа. Настай эр огт эргэлзээгүй:
“Итгэл найдвар”
гэлээ.
Дараа нь нэг
тосгоноор дайран гарахдаа сүмийн хаалганы дэргэд хурим болж буйтай дайралдав.
Тэдэн дээр очоод залуухан сүйт бүсгүйгээс:
-Энэ
орчлонгийн хамийн гайхалтай зүйл юу вэ?
гэхэд сүйт бүсгүй, сүйт хархүүгийнхээ нүдрүү харж:
- Энэ орчлонгийн
хамгийн гайхалтай зүйл бол мэдээж “Хайр” гэв.
Зураач тоос
шороон дундуур аялалаа үргэлжлүүлэн алхаж яваад дайнаас буцаж яваа ядарсан
нэгэн цэрэгтэй дайралдан мөнөөх л асуултаа түүнээс асуухад цэрэг “Энх тайван”
гэв. Зураач:
“Хэрвээ энэ
орчлонгийн хамгийн сайхан зүйлс нь итгэл
найдвар, хайр, энх тайван юм бол би
эднийг яаж зурах вэ” гэж дотроо бодсоор гэрлүүгээ харьлаа. Гэртээ очоод хартал
түүний хайж байсан хамгийн сайхан зүйл нь түүний өөдөөс хараад зогсож байлаа.
Хүүхдүүдийн нүднээс итгэл найдвар, харин эхнэрийнх нь нүднээс хайр харагдаж
байлаа. Гэрт нь ч бас энх тайван оршин байлаа. Энэ бүгдээс урам авч онгодоо
хөглөсөн зураач орчлон ертөнцийн хамгийн сайхан зүйлийн зургийг зурж түүнийгээ
“Миний гэр бүл” хэмээн нэрлэжээ.
Би ганц бие бүсгүй
Биеийг минь тэврэх эр хүн байхгүй тэгээд яадаг юм
Ээж ааваас өөр эрхлүүлэх хүн байхгүй
Эр хүнгүй амьдарч яваа хүн тэгээд яадаг юм бэ?
Хээрийн салхи шиг би эрх дураараа
Хэний ч мэдэл биш би ганц бие бүсгүй
Гэрлүүгээ яарах сэтгэл надад байхгүй
Ганган гэсэн бүх юм надад тодотголтой
Нүд нь хөхөрсөн хөөрхий бүсгүйн өвдөлтийг би мэдрэхгүй
Нүдэж зодох эр хүнээс хол явдаг болохоороо
Хадмуудын хавчлага шахалтыг амсахгүй
Хайр амалсан хэн нэгний урхинд ороогүй болохоороо
Хаа явна гэж хардах хүн надад байхгүй
Хацар даган урсах нулимс үгүй
Олсон мөнгөө өөртөө зарцуулдаг болохоор
Олон дунд бусдаас дэгжин алхдаг би
Хэн нэгэн согтуу ирж нойр алдуулахгүй болохоор
Хэнээс ч илүү тайван амардаг орон дээрээ ганцаараа
Зүрх зүссэн хатуу үг хэнээс ч сонсдоггүй болохоор
Зүс гундуу сэтгэл тавгүй бүсгүйчүүдээс би тэс ондоо
Цүнхийг маань барьж явах эр хүн надад байхгүй учир нь
Цүнх дүүрэн зовлонгоо даахгүй эрчүүдэд бариулдаг тэднээс ангид би ганц бие бvcгvй
Өөрийгөө мартаж өрөөлийг тойголсон бүсгүйчүүдийн хажууд
Аминдаа арчаатай
Анхилуун үнэртэй
Дээгүүр харцтай
Дэгжин бүсгүй би
Хосуудын баяраар ганцаараа байдаг ч
Гутарч биш баясаж амьдардаг
Цог заль нь бадарсан
Цогтой ганц бие бүсгүй би
Нууц юмаа гэртэй байлгахаас айхгүй
Нуугдаж байгаад хэн нэгэн үзэхгүй болохоор
Хэнтэй ярьсанаа тайлбарлаж,утасны дуудлагаа устгах хэрэггүй
Хаагуур явсанаа
Юу хийснээ
Урд хойно нь оруулж ярих шаардлаггүй
Учир нь би гуниггүй гудиггүй ганц бие бүсгүй
Ажлаас маань хэн ч намайг тосохгүй
Ажиглаж харсан ч миний харц гуниггүй
Хэн нэгэнтэй зугаалж гадуур алхахгүй
Хэний ч өмч биш би ганц бие бүсгүй
Хэн нэгэнтэй нөхрөө хардаж шанлахгүй
Хэн нэгнээс тэдний тухай дам үг сонсож зовохгүй
Хэнийг ч хэнээс ч харамлахгүй
Хэн ч надад хамаарахгүй
Би салхи хэзээ шуурахыг хэн ч таашгүй
Би бороо хэдийд асгарахыг хэн ч мэдэшгүй
Би зураач юу зурхыг минь хэн ч заахгүй
Би зохиолч дараа юу бичихийг та нар мэдэхгүй
Тиймээ би “ганц бие бүсгүй”.
Бүсгүй хүнийг магтан дуулсан шилдэг 10 шүлэг
Бүсгүй хүнийг магтан дуулъя!
Хамгийн гоёмсог бүхний эзэд эмэгтэйчүүд бидний гуа үзэсгэлэн, тансаг сайхныг магтан дуулсан үй олон шүлэгнүүдээс шилдэг 10-ыг таны оюуны таашаалд зориулан хүргэж байна. “Хөнгөн бийрийг хөшүүлэх” чадалтай бүсгүй та өөрөөрөө бахархагтун.
В.Гүлранс- Сайхан хүмүүн
Энэ дөрөвхөн мөр, ганцхан бадагт сэтгэл санааг “урсгаж орхих” хүч чадал агуулагддаг. Монгол хэлний үлэмж тансаг найруулгыг уран бүтээлдээ тун чадамгай тусгадаг байсан яруу найрагч В.Гүлрансыг Хятадын Ли Бай, Японы Башё нартай дүйцүүлж болмоор.
Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт
Үнэр чинь есөн намрын сүмэн өвс адил
Үсийн чинь хар эгнэгт бэхсийн харыг даран чадаад
Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмүй.
Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт
Үнэр чинь есөн намрын сүмэн өвс адил
Үсийн чинь хар эгнэгт бэхсийн харыг даран чадаад
Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмүй.
Данзанравжаа - Үлэмжийн чанар
Эмэгтэй хүний гуа төрх, зан аалийн таван гайхамшгийг утга төгөлдрөөр хослуулсан ариун шүлэг. Үлэмжийн чанар нь зөвхөн монголд бус дэлхийн даяар алдартай ажгуу. Нэг удаа чин сэтгэлээсээ уншвал мянган тарни уншсантай дүйцэх сод туурвил, монголын сонгодог яруу найргийн тод жишээ юм.
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахархаад бахархаад ханашгүй
Баярыг улам арвитгана зээ
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахархаад бахархаад ханашгүй
Баярыг улам арвитгана зээ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ
Учирмагч сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
Данзангийн Нямсүрэн - Үзэсгэлэнтэй төрсөн чи минь
Үзэсгэлэнтэй төрсөн чи минь
Өвсөн дотор зогс доо би харъя
Шүүдэрт норсон нүцгэн хөлийг тань үзье
Шөнө хөнжилд байхаас үзэсгэлэнтэйеэ хонгор минь
Торгон хувцас далдлаагүй хэсэг
Тогтуухан болоод нарны амттай
Торго шиг зөөлөн өнгөнд
Торомгорхон шүүдэр адтай...
Гараараа энхрийлсэн сайхан хөлийг чинь
Ганган цэцгийн шүүдэрт норсон байхыг үзье гэсэн юм
Ганга агийн үнэр, нартай, устай уусан орж
Газар дэлхийгээ би чамаас ууя гэсэн юм.
Хөлийн тань хурууны салаагаар
Хөх ногоо ганц нэг хавчуулагдсан нь юутай яруу
Хөхөмдөг цэнхэр өглөөн шүүдэрт өвсөн дотор
Хөл нүцгэн зогсох хүүхэн чи юутай үзэсгэлэнтэй
Өвсөн дотор зогс доо би харъя
Шүүдэрт норсон нүцгэн хөлийг тань үзье
Шөнө хөнжилд байхаас үзэсгэлэнтэйеэ хонгор минь
Торгон хувцас далдлаагүй хэсэг
Тогтуухан болоод нарны амттай
Торго шиг зөөлөн өнгөнд
Торомгорхон шүүдэр адтай...
Гараараа энхрийлсэн сайхан хөлийг чинь
Ганган цэцгийн шүүдэрт норсон байхыг үзье гэсэн юм
Ганга агийн үнэр, нартай, устай уусан орж
Газар дэлхийгээ би чамаас ууя гэсэн юм.
Хөлийн тань хурууны салаагаар
Хөх ногоо ганц нэг хавчуулагдсан нь юутай яруу
Хөхөмдөг цэнхэр өглөөн шүүдэрт өвсөн дотор
Хөл нүцгэн зогсох хүүхэн чи юутай үзэсгэлэнтэй
Б. Явуухулан - Харахаас ялдам хонгор бүсгүй
Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач!
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч!
Дэнлүү хоёр нүдэнд чинь
Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна.
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэнжийн ногоо шиг ганхаад байна.
Хайрын тухай битгий дуулаач!
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч!
Дэнлүү хоёр нүдэнд чинь
Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна.
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэнжийн ногоо шиг ганхаад байна.
Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач.
Хайран залуу насандаа би
Халих жигүүрээ шатаах хөөрхий!
Хайрын тухай битгий дуулаач.
Хайран залуу насандаа би
Халих жигүүрээ шатаах хөөрхий!
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч
Насан идэр залуудаа би.
Намрын ногоо шиг гандах хөөрхий!
Надад битгий нүүр үзүүлээч
Насан идэр залуудаа би.
Намрын ногоо шиг гандах хөөрхий!
Дэнлүү хоёр харцтай чинь би
Дэндүү эрт тулгарч дээ хөөрхий!
Дээж найргаа гүйцээсэн сэн бол ч
Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай!
Дэндүү эрт тулгарч дээ хөөрхий!
Дээж найргаа гүйцээсэн сэн бол ч
Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай!
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэндүү эрт сэвүүлж дээ хөөрхий!
Дэлгэр амьдралд ханасансан бол ч
Дэнжийн ногоо шиг гандсан ч яамай!
Дэндүү эрт сэвүүлж дээ хөөрхий!
Дэлгэр амьдралд ханасансан бол ч
Дэнжийн ногоо шиг гандсан ч яамай!
А.Эрдэнэ-Очир - Арга барсан бүсгүй
Цагаахан даашинз
Энхрийхэн мөр хүзүү
Цахилан зугатах харц
Эрхэмсэг гоо үзэсгэлэн
Чамайг хараад аргаа бардаг би
Цамцаа тайлж урж тасдмаар
Галзуурмаар болдог би
Энхрийхэн мөр хүзүү
Цахилан зугатах харц
Эрхэмсэг гоо үзэсгэлэн
Чамайг хараад аргаа бардаг би
Цамцаа тайлж урж тасдмаар
Галзуурмаар болдог би
Чамайг бодоод аргаа бардаг би
Шархтай юм шиг
Шаналан хэвтдэг би
Шархтай юм шиг
Шаналан хэвтдэг би
Цэцгийн дэлбээ шиг гарыг чинь
Цээжин дээр байна гэж зүүдэлдэг
Өнө мөнхөд чамайг зүүдлэн
Унтах юмсан
Өглөө болсон байхад
Уур хүрдэг би...
Цээжин дээр байна гэж зүүдэлдэг
Өнө мөнхөд чамайг зүүдлэн
Унтах юмсан
Өглөө болсон байхад
Уур хүрдэг би...
Чамайг хараад аргаа бардаг би
Зөрөөд өнгөрөхөд чинь эргэн харж
Зүрхээ авч араас чинь шидмээр болдог би
Арга барсан бүсгүй чи...
Зөрөөд өнгөрөхөд чинь эргэн харж
Зүрхээ авч араас чинь шидмээр болдог би
Арга барсан бүсгүй чи...
А.Эрдэнэ-Очир- Зүүд минь, янаг минь...
Зүүд минь,
Янаг минь
Зүгээр суулгадаггүй
Далдын далд бодол минь
Зүс бороо минь,
Салхи шуурга минь
Зүрхний минь өвчин,
Аз жаргалын рашаан минь
Сарны ялдам гэрэл,
Салхиар надад ирдэг хайрын үнэр минь
Сар жилүүдийн цаана наана гарч тоглосон
Даажинт хүсэл минь
Санасаар яваад нас өнгөрнө,
Хэндээ буруу өгөх вэ
Сайхнаас сайхан чи минь
Хэдий болтол хүлээх вэ
Үүрийн шаргал гэгээ,
Дорно зүг минь
Үрийн цэнхэр инээд,
Бүүвэйн дуу минь
Энгийн байтлаа
Ер бусын гэгээн нүдэт минь
Эрхлэх нь дэндүү,
Туних нь амархан амраг минь
Зүүрмэглэж буй хун,
Хүзүүндээ гижигт минь
Зүүдний мананг сэмлэж,
Зөөлхөнөөр намайг дуудагч минь
Бодсоор яваад нас өнгөрнө,
Хэндээ буруу өгөх вэ
Бурхны зурсан зургийг
Хоёулаа яаж зөрөх вэ?
Янаг минь
Зүгээр суулгадаггүй
Далдын далд бодол минь
Зүс бороо минь,
Салхи шуурга минь
Зүрхний минь өвчин,
Аз жаргалын рашаан минь
Сарны ялдам гэрэл,
Салхиар надад ирдэг хайрын үнэр минь
Сар жилүүдийн цаана наана гарч тоглосон
Даажинт хүсэл минь
Санасаар яваад нас өнгөрнө,
Хэндээ буруу өгөх вэ
Сайхнаас сайхан чи минь
Хэдий болтол хүлээх вэ
Үүрийн шаргал гэгээ,
Дорно зүг минь
Үрийн цэнхэр инээд,
Бүүвэйн дуу минь
Энгийн байтлаа
Ер бусын гэгээн нүдэт минь
Эрхлэх нь дэндүү,
Туних нь амархан амраг минь
Зүүрмэглэж буй хун,
Хүзүүндээ гижигт минь
Зүүдний мананг сэмлэж,
Зөөлхөнөөр намайг дуудагч минь
Бодсоор яваад нас өнгөрнө,
Хэндээ буруу өгөх вэ
Бурхны зурсан зургийг
Хоёулаа яаж зөрөх вэ?
Б.Эрдэнэсолонго - Эмэгтэй хүн бол...
Эмэгтэй хүн бол ердийн хүн биш
Эмзэг нарийн хөл дээрх ямар нэгэн сайхан зүйл гэж би боддог
Анивчсан хөөрхөн зөөлхөн цагаан хүүхнүүд
Гэрэл цацруулан зөрж өнгөрөхөд
Амьсгал давчдаад зовлонтой байдаг
Уйдах завгүй хачин ганцаардалдаа эзэмдүүлж
Урт хөлтнүүдийн уран нарийн хийцийг
Шагшин гайхаад барахгүй
Шал дэмий толгой сэгсэрдэг
Олон хаалгатай олон цоож түлхүүртэй
Оньсон тоглоом юм тэд
Тоглож тоглож уйдсан
Тоглоомоо тэгээд эвдсэн
Томоогүй жаалын зүрх яагаад
Том том цоорхоотой байгааг
Анивчсан хөөрхөн зөөлхөн цагаан хүүхнүүдээс асуух хэрэгтэй
Эмэгтэй хүн бол хүн биш
Бид нарыг бүтээсэн чөтгөр өөрөө
Эмэгтэй байсан байхаа ...
Эмзэг нарийн хөл дээрх ямар нэгэн сайхан зүйл гэж би боддог
Анивчсан хөөрхөн зөөлхөн цагаан хүүхнүүд
Гэрэл цацруулан зөрж өнгөрөхөд
Амьсгал давчдаад зовлонтой байдаг
Уйдах завгүй хачин ганцаардалдаа эзэмдүүлж
Урт хөлтнүүдийн уран нарийн хийцийг
Шагшин гайхаад барахгүй
Шал дэмий толгой сэгсэрдэг
Олон хаалгатай олон цоож түлхүүртэй
Оньсон тоглоом юм тэд
Тоглож тоглож уйдсан
Тоглоомоо тэгээд эвдсэн
Томоогүй жаалын зүрх яагаад
Том том цоорхоотой байгааг
Анивчсан хөөрхөн зөөлхөн цагаан хүүхнүүдээс асуух хэрэгтэй
Эмэгтэй хүн бол хүн биш
Бид нарыг бүтээсэн чөтгөр өөрөө
Эмэгтэй байсан байхаа ...
Б.Лхагвасүрэн - Чамаараа би зөндөө гоёсон
Харахгүй өнгөрч чадахгүй
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг
Хань минь болооч гэж гуйж
Хайрын зовлонгоор гоёсон
Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтэлээ санаж
Санахын жаргалаар гоёсон
Балга балга инэээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
Харц харцаа шатаан байж гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Галын ээлэнд алтан ургыг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар
Бавуугийн ганц хүү өөрийгөө
Ес болгож гоёсон
Yйрэн үйрэн тэмтэрч
Yнэний чулуу дэрлэхдээ
Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа
Yхэлд хүртэл гайхуулж
Чамаараа би гоёно...
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг
Хань минь болооч гэж гуйж
Хайрын зовлонгоор гоёсон
Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтэлээ санаж
Санахын жаргалаар гоёсон
Балга балга инэээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
Харц харцаа шатаан байж гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Галын ээлэнд алтан ургыг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар
Бавуугийн ганц хүү өөрийгөө
Ес болгож гоёсон
Yйрэн үйрэн тэмтэрч
Yнэний чулуу дэрлэхдээ
Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа
Yхэлд хүртэл гайхуулж
Чамаараа би гоёно...
Ж. Болд-Эрдэнэ - Цас орсон үдэш...
Цас орсон үдэш орчинд гэгээ татаад
Царай чинь улаа бутарч нимгэрээд
Үсэн дээрх цасан ширхэгүүд чинь
Үзтэл цасан дээр ургадаг цэцэгс шиг байна
Яг ийм сарны цагаан цэцэгсээр
Янжилхамыг чимэглээд чамтайгаа зэрэгцүүлж
Хэн нь чухам уянгын тэнгэр болохыг
Хэлэлцэж мөрий тавьсан ч алдахааргүй байна
Царай чинь улаа бутарч нимгэрээд
Үсэн дээрх цасан ширхэгүүд чинь
Үзтэл цасан дээр ургадаг цэцэгс шиг байна
Яг ийм сарны цагаан цэцэгсээр
Янжилхамыг чимэглээд чамтайгаа зэрэгцүүлж
Хэн нь чухам уянгын тэнгэр болохыг
Хэлэлцэж мөрий тавьсан ч алдахааргүй байна
Ц.Бавуудорж - Аниргүйн эгшиг
Анир гүмхэн үдшийн нялх нахиаг тэмтэрч
Аяс үесхэн борооны болор дуслууд нисэлдэнэ
Шанх задгайлах чиний туяхан хурууны завсраар
Шаргалхан сарны алтлаг туяа урсана
Тэрлэгний чинь хормой дээр өнчин зоргол мэт хэвтээд
Тэнгэрт ямар од нисэхийг чиний нүдэнд үзмээр байна
Хүүхэд зангаа ганцхан л агшинд сарниах бол
Хөлөрсөн алгаараа би бэлхүүсэнд чинь хүрмээр байна
Харуй бүрийд нэг тэрлэг дээр зэрэгцэн суугаад
Ханхөхий уулын согоо өвс хазлахыг үзмээр байна
Урт цагаан шөнө гэзгийг чинь дэрлэн шүлэг уншиж
Уруул дээр минь чиний уруул аяархан хүрэхийг нэг анзаармаар байна
Цэцэг таслан хуруундаа имэрч чулуун дээр би удаан суулаа
Чиний өлмий шүргэсэн цагаан өвснөөс бусад нь л зовлон ажаам
Алган дээр чинь алгаа тавиад ад биш гоо үзэсгэлэнгээс чинь хагацмуй
Аниргүйд зовхин дээр чинь тунарах алтан дусалд зайгаа орхиё доо.
Аяс үесхэн борооны болор дуслууд нисэлдэнэ
Шанх задгайлах чиний туяхан хурууны завсраар
Шаргалхан сарны алтлаг туяа урсана
Тэрлэгний чинь хормой дээр өнчин зоргол мэт хэвтээд
Тэнгэрт ямар од нисэхийг чиний нүдэнд үзмээр байна
Хүүхэд зангаа ганцхан л агшинд сарниах бол
Хөлөрсөн алгаараа би бэлхүүсэнд чинь хүрмээр байна
Харуй бүрийд нэг тэрлэг дээр зэрэгцэн суугаад
Ханхөхий уулын согоо өвс хазлахыг үзмээр байна
Урт цагаан шөнө гэзгийг чинь дэрлэн шүлэг уншиж
Уруул дээр минь чиний уруул аяархан хүрэхийг нэг анзаармаар байна
Цэцэг таслан хуруундаа имэрч чулуун дээр би удаан суулаа
Чиний өлмий шүргэсэн цагаан өвснөөс бусад нь л зовлон ажаам
Алган дээр чинь алгаа тавиад ад биш гоо үзэсгэлэнгээс чинь хагацмуй
Аниргүйд зовхин дээр чинь тунарах алтан дусалд зайгаа орхиё доо.
“The Secret” буюу "Нууц" номын хамгийн чухал 20 санаа
- Өдөр бүр нүдэндээ амилуулан харж бай. Гэхдээ үүнийг үүрэгт ажил даалгаар болгох хэрэггүй.
- Нууцад хамгийн чухал зүйл бол өөдрөг сэтгэл. Тийм болохоор са урам зоригтой, баяр хөөртэй аль болох сэтгэл өөдрөг байх ёстой.
- Өөдрөг, эерэг бодол санаа сөргөөсөө 100 дахин хүчтэй байдаг.
- Найдваргүй юм гэж хэзээ ч байдаггүй. Таны амьдралын бүхий л нөхцөл өөрчлөгдөх ёстой.
- Хэн болмоор байна? Юу хиймээр байна? Юутай болмоор байна? Гэсэн гурван асуултын хариултыг өөрөөсөө олох хэрэгтэй.
- Эерэг сайхан сэтгэгдлийг мэдэрч байх үедээ та өөртөө урам зориг, баяр баясалыг ёстой л нэг хувин хувингаар хураан цуглуулж байдаг.
- Сайхан санагдсан учрал тохиолдлуудыг байнга санан дурсаж, тэжээн тэтгэж байгтун. Хүний зүрх сэтгэл, баяр хөөрөөр дүүрэн, хангалуун байх ёстой.
- Сэтгэлийн хөдөлгөөнийг багахан өөрчлөхөд л тэр өдрийг бүү хэл амьдалыг өөрчилж байдаг.
- Анхаарлаа сарниулахгүйн тулд нүдээ ань. Өөрийн төсөөлөл, мэдрэмжийг цуглуулан 1 минутын турш инээмсэглэ.
- Хэн нэгний үглэхийг, зовлонгоо тоочихыг анхааран сатаарч, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн ялдам аашлах хэрэггүй.
- Сэтгэлд дотно сайхан дурсамжууд, ирээдүйн тухай мөрөөдөл, элэг хөшөөм явдлууд, байгалийн сайхан зургууд, хамгийн дуртай хөгжим гэх мэтийн жагсаалтыг гар дороо байлгаж хэцүү үед харж байвал сэтгэл санааг өөдрөг байлгана.
- Хайрын мэдрэмж бол танаас цацарч болох хамгийн өндөр давтамж мөн. Хэдий их хайр , энхрийлэл, халамж анхаарлыг мэдэрнэ төдий чинээ их долгион цацарч ертөнцийн таталцлын хууль танд үйлчилнэ.
- Маш сайхан зүйлийг харж, гайхан шагширч байхдаа та тэрхүү эрхэм дээд чанарыг өөртөө даллан дуудаж байдаг.
- Идэж байх явцдаа зөвхөн хоолондоо анхаарлаа төвлөрүүл. Өөр юунд ч бүү сатаар. Биеэ чагна, хоолыг яаж амтархан идэж, зажилж байгаагаа мэдрэн таалан соёрх.
- Уулзаагүй олон жил болж байгаа дотны найзтайгаа халуун яриа өрнүүлж байгаа дүр зургийг бодолдоо бүтээн хадгал. Ямар боловч хэн нэгэн тантай энэ тухай яриа болно. Эсвэл тэр утасдана, захиа ч явуулж болно.
- Хүсэлт таныг хүссэнтэй чинь холбож, хүлээлт таныг амьдралруу чинь даллан дуудаж байдаг.
- Өөрийн амьдралыг өөрчлөхийн тулд яг одоо та юу хийж болох вэ? Юуны түрүүнд та баярлаж, талархаж явдаг зүйлсийнхээ жагсаалтыг гарга.
- Бусдад мөнгө өг. Тэгвэл таны амьдралд бүр их мөнгө урсан орж ирнэ. Та өгөөмөр байж, бусадтай мөнгөө хуваалцаж байгаадаа сэтгэл тэнүүн байвал “Энэ чинь надад зөндөө л байгаа шүү дээ” гэж хэлж байгаатай агаар нэг юм.
- Сэтгэл татагдсан хүн болгондоо дурла. Хайрлаж болох хүн болгонийг хайрла.
- Таны амьдралын зам хэнээс ч, юунаас ч биш зөвхөн танаас шалтгаална.
Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна
Ким Ү Жүн /Солонгосын Дэү корпорацийг үүсгэн байгуулагч/
.... Би үргэлжид ядуу зүдүү байсан хирнээ харин түүндээ гуньж гутарч байгаагүй. Надад юу юунаас үнэ цэнэтэй залуу халуун нас байсан бөгөөд түүний минь билэг тэмдэг болсон аугаа их хүсэл тэмүүлэл байлаа. Залуу хүнд зайлшгүй байх ёстой эрхэм чухал зүйл бол мөрөөдөл юм. Хорвоог элээж өнгөрөөхдөө хүнд хэцүү зүйлтэй бишгүйдээ тохиолдож байсан хэдий ч тэр бүрийд би өөдрөг сэтгэлээ орхисон удаа үгүй билээ. Болох л юм бол юуг ч бай болох талаас нь үзэх хэрэгтэй.
.... Мэргэжиж сур. Юу ч хийсэн, ямар ч салбараар мэргэшсэн хэн бүхний мэдвэл зохих нийтлэг зүйл бий. Юм хийдэг хүнд сайхан санаа арга ухаан, нэвтэрхий чадвар аяндаа төрнө. Шинэ зүйл үнэндээ яльгүй юмнаас эхэлдэг боловч түүний үр нөлөө асар их.
.... Бидний “одоо” гэж хэлдэг тэр хором зөвхөн ганц удаа л тохиолдоно. Тэр хормыг алдваас дахин үл олдоно. Хөрөнгө зоорь, ажил төрлөөс цаг хугацаа илүү эрхэм. Цагийг хайрлаж, харин хөлс хүчээ хайрлах хэрэггүй. Чухамдаа цагийг хэр зэрэг ашиглаж чадсанаас дэвжих доройтох хоёр ихээхэн шалтгаалдаг. Учир утгагүй өнгөрөөвөл бидний нас даанч богинохон. Хэдхэн минут байна, яасан ч яах вэ гэж бүү бодогтун. Тэр үл тоомсорлох өчүүхэн бага хугацаанууд чинь нийлж ажил амжуулах цаг болдог хуультай. Цаганд гамгүй хандах нь мөнгийг хамаа намаагүй зарцуулснаас долоон дор.
.... Хүнд хэцүү үе бол боломж завшаан байдаг. Аюул дотроос боломжийг ялган олж харж чадаж хэрэгтэй. Бэрхшээлээс бүү эмээгтүн. Хохирол амсахаас бүү айгтун. Хэнтэй ч тохиолдсон хүч түрэгдэхээргүй чадал чадвар, ямар ч нөхцөлд үндэс сууриараа үл ганхахуйц өөртөө итгэх итгэл найдвартай бай.
.... Ажил хийвэл эрч хүч ундарна. Харин шахалт шаардлагаар хийж буй ажил хүнийг ядрааж дургүй хүргэн улмаар эрүүл мэндийг муутгана. Ажил бол биеийн тамир юм. Ажилд улайран зүтгэснээс болж хохирсон нэг ч хүнийг би мэдэхгүй. Голж шилэлгүй сайн гэгч нь идчихээд яваад байвал зориуд эм уух хэрэг байхгүй. Ямар ч хоолыг амтархан идэх хэрэгтэй. Амьдрал ахуй улам сайжирч нийгмийн өөрчлөлт хурдсах тусам хүмүүсийн оюун санаа ядуурах нь амархан байдаг.
.... Чин сэтгэлээсээ ямар нэг ажлыг хийгээд дуусчихлаар сэтгэл догдлон юутай ч зүйрлэшгүй бөөн баяр хөөр болдог. Мөнгөөр үл хэмжигдэх эрхэм нандин үнэ цэнэ ажил хөдөлмөрт бий. Сурагч хүн шимтэн суралцах ёстой. Бие сэтгэлээ зориулж дээд зэргээр мэрийсэн хүн л тэр салбартаа тэргүүлж чадна.Гайхамшиг зүгээр хүрээд ирдэггүй. Ажил хийхэд саад бэрхшээл, хохирол дагалдаж гаралгүй яах вэ.
.... Хүний амьдрал өнөө маргаашаар төгсдөггүй. Итгэж дагах үлгэр дуурайлалгүй үе хэврэг байдаг. Үндсэн чиг шугамгүй болохоор гуйвж дайван, үндэс суурьгүй болохоороо ганхдаг. Сурах бичиггүй болохоор сурах юм тодорхой бус болдог. Өрсөлдөхдөө шударга өрсөлдөх хэрэгтэй. Ялах нь чухал боловч түүнээс чухал нь шударга, нэр төртэй тэмцэлдэх явдал мөн. Та нарт жинхэнэ сайн өрсөлдөгч бий юу. Чамд нөлөөлж хүчийг чинь сэргээж улам шамдан сурч, улам мэрийн ажиллахад хүргэдэг өрсөлдөгч бол элдэв дэмий юм ярьж явдаг найзааас чинь хавьгүй илүү найз чинь болно.
.... Юуны өмнө мөнгийг зайлшгүй хэрэгцээтэй юманд л зарцуулах хэрэгтэй. Хичнээн бага мөнгө орох байсан ч зайлшгүй биш бол зарах хэрэггүй. Ямар ч хэрэггүй юманд мөнгө үрэх нь хамгийн тэнэг хэрэг. Өөрийнхөө ирээдүйн төлөө эсвэл ойр дотныхондоо тус болох юм бол мөнгө ахиухан зарахдаа гонсойх хэрэггүй. Сурах, эмчлүүлэх, эсвэл ядарсан хүнд туслахдаа гар татах хэрэггүй. Мөнгө зарах, зарахгүй байх тохиолдлыг сайн ялгадаг байх хэрэгтэй. Хялбархан аргаар олдсон мөнгө амархан үрэгддэг. Мөнгө олох хэцүү бөгөөд бусдаас илүү зовж зүдэрч байж олно. Мөнгө олоод хэрэггүй юманд бүл цүл үрчихдэг хүн бизнесмэн болж чадахгүй.
.... Удирдах хүн бусдаас илүү чадвартай байх хэрэгтэй.Удирдах хүнд байх чухлаас чухал шинж бол өөрөө хохирол амсахаас айхгүй байх үзэл бодолтой байх явдал юм. Тэгэхээр ямар нэгэн хамт олныг толгойлно гэдэг бол өргөстэй замаар хөл нүцгэн явна гэсэн үг. Хувийн амьдрал, сонирхдог зүйл, тэр байтугай гэр бүлээ ч хохироох хүн л дарга болж чадна. Ямар ч асуудал бай явж явж эцсийн шийдвэрийг удирдах хүн өөрөө гаргадаг. Өч төчнөөн хамтран зүтгэгчидтэй атлаа миний хамгийн их ганцаарддаг мөч үнэндээ энэ эцсийн шийдвэрийг гаргах тэр үе байдаг.
.... Амьдралаас сурах хамгийн шууд үр дүнтэй арга нь туршлага юм. Өөрөө биеэрээ амсаж мэдэрнэ гэдэг бол амьдралын хамгийн сайн цорын ганц сурах бичиг мөн. Цаг л гарвал явж юм үзэж бай. Нүдний чинь өмнө тусаж буй шинэ юмыг сайтар хар. Ном сайн уншиж бай. Ном уншина гэдэг бол хүнтэй нөхөрлөхтэй адил.
.... Хорвоод хамгийн хэцүү юм гэвэл зүгээр суух гэж би боддог. Юу ч бай хийх л хэрэгтэй. Хэний ч хийгээгүй ажлыг хийх хэрэгтэй. Орчлон хорвоо уудмыг бодож их үйлс бүтээхийн төлөө тэмүүлцгээ. Хохирохоос бүү айцгаа. Мэдээж шинийг эрэлхийлэн тэмүүлэгчид ганцаарддаг тал бий. Энэ л жинхэнэ амьдрал болой. Ихээхэн юмтай гэж бодох тусмаа эгэл жирийн байх хэрэгтэй. Бусдаас илүү ажиллаж бусдаас даруу амьдарч нийгмийн урсгалыг эрүүл чиглэлээр хөтөл.
.... Амь насаа алдах нь тухайн хувь хүний л амьдрал дуусаж буй хэрэг, харин нэр хүндээ алдана гэдэг бол нийгмийн гишүүний хувьд мөхөж байгаа хэрэг. Нэр гэдэг бол тэр хүн өөрөө л гэсэн үг. Би ажлаа больж жаахан амрах санаа байвч харамсалтай нь “Ким Ү Жин” гэдэг нэрнээс болоод тэгэж болдоггүй. “Ким Ү Жин” гэж босгосон хөшөө маань нурчих вий гэхээс айдаг. Би туршлагадаа тулгуурлан аль болох хүмүүсийг их шагнаж урамшуулах хэрэгтэй гэж үздэг. Хүн ер нь ялихгүй юмаар ч шагнуулсан сэтгэл нь сэргэж амны уншлагын төдий магтаалд ч баярладаг.
.... Байгаа байдалдаа сэтгэл нь ханаж тайвшран, Зорьсондоо хүрлээ гээд сэтгэл ханах мөч хамгийн аюултай. Бусдаас илүү гарахын тулд асар их хүч чармайлт шаардагдана. Гэхдээ онцыгоо хамгаална гэдэг онц сурахаасаа улам хэцүү. Тайвшрал бол мөхөл. Юмыг ямагт шинээр эхэлж байгаа тийм урам зоригтойгоор дайчин давшингуй хандагтун. Аргагүй эрхэнд ажилласан болох юм бол урам ч үгүй, бүтээл ч үгүй болно. Хүн ер нь чадавхийнхаа 15%-иас илүүг ашиглаж чаддаггүй гэнэ. 20%-ийг ашиглавал гоц авъяастан гэгдэж 30%-ийг ашиглавал нэгэн үеийн баатар болдог. Өөрийгөө дийлдэг хүн өрөөлийг ялж чадна.
.... Маргаашийнхаа өдөрт бэлтгэх шилдэг арга бол өөрийнхөө хүч чадлыг өнөөдрийнхөө асуудлыг шийдвэрлэхэд төвлөрүүлэх явдал юм.Биднийг өглөө босох бүрд л өнөөдөр амжуулах ёстой үй түмэн ажил хүлээж байдаг. Хэрэв бид эдгээр ажлыг нэг нэгээр нь тодорхой хугацаанд гүйцэтгэлгүй бүгдийг нэг зэрэг хийх гэвэл өөрсдийнхөө бие бялдар, сэтгэл санааг эвдлэх болно.
.... Гэв гэнэт та бүтэлгүйтвэл “тэд” юу гэх нь хамаагүй, яагаад гэвэл “тэд” бүтэлгүйтэл бүрд төдий хэмжээний амжилтын үр хөврөл байдаг гэдгийг мэдэхгүй. Эмх цэгцтэй байж эцэс төгсгөлгүй аяны замд гарсан хүн шиг л ажилла. Өөр нэг зүйлийг хэлэхэд хүний амьдралын жинхэнэ утга учир нь туулж өнгөрүүлсэн он жилүүддээ биш, хийж бүтээсэндээ байгаа юм.Сайхан амьдарна гэдэг бол тооны ойлголт биш, чанарын ойлголт бөгөөд хөрөнгө гол нь биш, сэтгэл ханамжтай байх нь хамгийн чухал юм.
Subscribe to:
Posts (Atom)