Чамайгаа санахдаа ширтдэг байсан тэр од харвачихжээ хаа нэгтээ
Чамд зориулсан тэр шүлгүүд минь мартагдчихжээ одоо нэгэнт
Чийгтэй үдэш тэврэлтийг чинь үгүйлэхээ больжээ нэг л мэдэхэд
Чимээгүйхэн би чамаасаа холдоод байна өөрийн мэдэлгүй
Маргааш будрах тэр цаснаас намайг битгий асуугаарай
Магад солонгоноос илүү тэнгэр үнэнч гэдгийг би анзаарсан
Маргааш ирэх учралуудын дундаас намайг битгий хүлээгээрэй
Магадгүй тэр учрал биднийх биш чинийх байх учраас
Хавар мишээх цэцэгсээс үнэрийг минь битгий хайгаарай
Хайр минь дууссан болохоор тэд ч бас одоо намайг мартсан
Бал бурам шиг байсан бидний тэр дурлал гэхдээ одоо дууссан
Баяртай гэж хэлээд сүүлчийн удаа үнсье одоо намайг март
No comments:
Post a Comment