Нэгэн профессор хичээл эхлэхийн өмнө ширээн дээрээ хэдэн эд зүйлс тавьсан байлаа. Профессор том шилэн савыг аваад том том чулуу хийж эхлэв. Тэрээр оюутнуудаас шилэн сав дүүрэн байна уу? гэж асуув. Оюутнууд ч дүүрэн байна гэлээ.
Профессор эд зүйлс дундаас жижиг чулуунууд авч саванд хийн бага багаар сэгсрэв. Жижиг чулуунууд ч том том чулуундын завсараар орж шилэн савны хоосон хэсгүүдийг дүүргэв.
Профессор эд зүйлс дундаас жижиг чулуунууд авч саванд хийн бага багаар сэгсрэв. Жижиг чулуунууд ч том том чулуундын завсараар орж шилэн савны хоосон хэсгүүдийг дүүргэв.
Тэрээр ширээн дээрээс савтай элсийг авч чулуугаар дүүрсэн шилэн саванд хийн мөн л бага багаар сэгсрэв. Мэдээж элсэн ширхэгүүд том, жижиг чулуунуудын завсараар орж шилэн савыг дүүргэв.
Профессор оюутнуудаас сав одоо дүүрэн байна уу? гэж ахин асуув. Оюутнууд ТИЙМ гэв.
Профессор "Амьдралыг үүгээр төсөөлөөд үз. Том чулуунууд чиний амьдралын чухал зүйлсүүд - гэр бүл, эрүүл мэнд, хамтрагч гэх мэт. Бусад зүйлсгүй байсан ч чиний амьдрал дүүрэн хэвээрээ байна. Жижиг чулуу буюу хайрга нь бусад зүйлсийг төлөөлнө. Үүнд: чиний ажил, байшин, машин гэх мэт. Харин элсэн ширхэг бол бусад бүх жижиг зүйлсүүд."
Хэрэв чи элсээ түрүүлж шилэн саван хийвэл том чулуунууд болон хайрганд орох зай байхгүй болно. Өөрөөр хэлбэл хэрэв чи өөрийн цаг, эрч хүчээ жижиг зүйлсэд зарцуулах юм бол чиний амьдралд чухал гэх том зүйлсүүдэд зай олдохгүй. Иймээс хүүхэдтэйгээ тогло, гэр бүлтэйгээ зугаал, эрүүл мэнддээ анхаарал тавь, хамтрагчтайгаа хоолонд ор, бусдыг баярлуул.
"Том чулуунуудад эхлээд анхаарлаа хандуул. Үлдсэн нь зүгээр л элс шүү дэ."
Орчуулсан: БОЛОР
No comments:
Post a Comment