expr:class='"loading" + data:blog.mobileClass'>

Friday, November 14, 2014

Аз жаргал


Эгч дүү гурав амьдран суудаг байлаа. Өнчин охидод хувь заяа хатуухан хандах тул тэд зөвхөн зүүдэндээ л аз жаргалтай учирдаг байжээ. Нэгэн удаа хөрш айлын байшин шатав. Тэнд өндөр настай эмгэн аж төрөх бөгөөд  харин түүний зооринд “Аз жаргал” амьдардаг байв. Эгч дүү гурвуулаа эмгэнийг аврахаар ухасхийв. Тэнд хиншүү хярвас, утаа униар, галын өрвөлзсөн дөлөн дундуур явсаар эмээг аварч чадлаа. Гэтэл зоориноос  дуу гарахыг охид сонсов. Тэр бол аз жаргалын дуу байсан юм. хамгийн том эгч нь дөхөж очиход аз жаргал түүнээс:

- Чи юу хүсдэг вэ?  гэж асуув. Бүсгүй :
-Надад мөнгө хэрэгтэй байна гэж хариулжээ. Аз жаргал түүнд мөнгө бэлэглэмэгц тэрбээр сэтгэл хангалуунаар гадагшаа гүйн гарлаа. Дунд эгч нь дөхөж ирэв.
-        -Чи юу хүсэж байна ? гэж аз жаргал түүнээс асуухад эрх мэдэл, хүч чадал гэж гэнэ. Аз жаргал түүний хүслийг ч биелүүлжээ. Ингээд эгч дүүсийн хамгийн бага нь үлдлээ.     Охин зоорины амсар дээр суугаад аз жаргалыг юм асуухаас  урьтан:
-          Танд юугаар туслах вэ? Алив би таныг наанаас чинь татаж гаргая. Надаас барь гэжээ.
Охин ийнхүү амь насаа золиослон байж  аз жаргалыг аварсны дараа буцаад өөрийн замаараа яваад өгөв. Аз жаргал түүний араас:
-          Байз! Чи хаачих нь вэ, Хүслээ хэлээч! Чи өөрөө юу хүсдэг вэ?  гэж хашгирлаа.  Гэтэл охин:

- Аз жаргал минь надад юу ч хэрэггүй ээ, баярлалаа. “БИ ХИЙХ ЁСТОЙ ЮМАА Л ХИЙСЭН” гэж охин хариулав. Эгч дүүсийн хамгийн бага нь ийнхүү яваад өгөхөд аз жаргал түүнийг гүйцэх гэж араас нь гүйжээ.

No comments:

Post a Comment