Нэгэн эцэг насан
эцэслэхийн өмнө хүүдээ “Миний хүү, чи гэрийн эзэн, эр хүн болох ёстой. Би явлаа, гэхдээ жинхэнэ анд найзаа чамд
үлдээе. Энэ хар ишгийг ав. Түүнийг хайрлан хамгаалж бай, хэзээ ч түүнээс салж
болохгүй. Энэ бол их онцгой ишиг шүү. Тэр хүн хэцүү цаг ирэхэд чамд туслах болно”
гэж захижээ. Нэг жил өнгөрлөө. Хүүгээс төрөл төрөгсөд нь урвасан тул тэр байсан
эд хөрөнгөө бараг бүгдийг нь алдаад дуусжээ. Түүний гэр бүл ихэд ядуурч
доройтлоо. Хөвгүүнд ихэд ичгивтэр байв. Тэр эцгийнхээ итгэл найдварыг биелүүлж
чадсангүй гэж бодож байсан юм.
- Чи
энэ ямаагаар яадаг юм, зараач. Танай гэр бүлд
мөнгө хэрэгтэй байхад гэж бүгд л хөвгүүнд хэлдэг байв. Гэвч хөвгүүн
эцгийнхээ сүүлийн үгийг маш сайн тогтоож авсан байлаа. Тиймээс анд найзаа зарж чадахгүй байв. Нэгэн удаа
хөвгүүн тал хээр газар салхинд зугаалж яваад ямаа нь эврээрээ газарт нэг юманд
тээглүүлчихээд авч чадахгүй байгааг харлаа. Хүү найздаа туслахаар гүйн очтол
ямааны эвэр дүүрэн аоттай эрдэнийн домбоны бариулд тээглэсэн байжээ. Тэр мөчид
алтан эвэр хочтой ямааны тухай домгийг хүү гэнэт санав. Тэр ямаа хүүгийн эцэгт
эд баялаг авч ирсэн байсан юмсанжээ. Хөвгүүн өөрийн ямааг тэрхүү алтан эвэртийн
удам гэдгийг ойлголоо. Ийнхүү эцгийн гэрээс биелж, хөвгүүн ихэд аз жаргалтй
амьдарч, ямаагаа амьд байгаа цагт түүний төлөө бүхнийг хийж байлаа. Харин ямаагаа амь тавихад хүү нэг эврийг нь
дурсгал болгон авч сахиус болгожээ. Тэр эвэр одоо ч үеэс үе дамжин ирж, аз
жаргал бэлэглэсээр байдаг гэнэ.
Заримдаа амьтад
урваж, хуурч мэхэлдэг хүмүүсээс ч илүүтэйгээр чамайг өрөвдөн энхрийлэх нь бий.
Эцэг эхээ хайрлан хүндэлж яваарай. Тэднийхээ үгэнд орж бай. Хүрээлэн буй
байгаль орчин, ан амьтдаа хайрла, тэд бүгдээр танд үнэнч шудрагаар хариу барих
болно.
No comments:
Post a Comment