Намайг цаас
гэдэг. Өмнө нь би мод байлаа. Намайг цавчихад ямар их өвдсөн гэж бодноо. Дахин
хэзээ ч навчлахгүй гэхээр ямар харамсалтай байдаг гэж санана. Би хэзээ ч дахин ургахгүй, өсч томрохгүй,
борооны сэрүүн дуслууд, нарны дулаан цацрагийг ч мэдрэхгүй. Харин одоо би
хичнээн олуулаа гээч. Бид бол цагаан
хуудас цаас. Мэдээж цагаан өнгө надад таалагддаг лдаа. Миний бие дээр бичих нь
заримдаа таатай. Гэхдээ цагаан цаас байх тийм сайхан үгсийг бичдэг нь мянган
хүний дундаас нэгээс илүү олдохгүй юм. Намайг байнга л зориулалтын бусаар
ашиглаж, бохир заваан юм арчиж, үзгээр эрээчдэг. Яагаад? Яагаад хүмүүс ийм
хачин байдаг юм бэ? Гэтэл цагаан хуудас цаасыг бүтээхийн тулд хичнээн хөдөлмөр
зарцуулдаг билээ дээ, хичнээн нүгэл үйлддэг билээ дээ. Гэтэл энэ бүхэн юуны
төлөө вэ? Дараа нь ингэж амархан
устгахын төлөө юу? Надад их харамсалтай байна, өмнө нь өтгөг титэмт мөчир,
хүчирхэг зузаан голтой байхдаа даян дэлхийд хүчилтөрөгч бэлэглэдэг байлаа. Харин одоо бол би цаас.
Надаас юу ч хамаарахгүй. Гэхдээ бүх зүйл, намайг
жаргалтай байлгах, эсвэл устгах нь танаас хамаарна. Хаа сайгүй миний анд нөхөд
байна. Шүүгээний тавиур дээр, дэвтэр дотор, зургийн цомогт гээд. Гэвч бүгд
миний хэн гэдгийг мэдэх билүү? Саяхан л гэхэд би тэдэнд амьсгалах агаар
бэлэглэж байсныг тэд ойлгож байгаа болов уу? Намайг хүнлээч! Магт лдаа, тэгэх үү! Өнгө,
цэвэр ариуныг бишрэн шүт. Үзгээ авч энхрий зөөлнөөр гоё, сайхан үгсийг бич. Би
та нарыг хайрлаж байсан, хайрлаж ч байна. Харин та нар намайг хайрлаач дээ,
гуйж байна! “Би танд хайртай
” гэж бичээд харсан бүхэндээ тараах тийм хэцүү байна уу? Үүний дараа намайг хумхиад хогийн савруу
хийхгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Би ч бас ярьж чаддаг. Надад хэлэх зүйлс
байна. Гэтэл та нар зөвхөн дув дуугүй цав цагааныг л олж харах юм. Баярлалаа
анд минь, намайг аль хэдийнээс шаналгаж ирсэн бодол санааг минь чи л амь орууллаа.
No comments:
Post a Comment