expr:class='"loading" + data:blog.mobileClass'>

Friday, November 14, 2014

Би ганц бие бүсгүй


Биеийг минь тэврэх эр хүн байхгүй тэгээд яадаг юм
Ээж ааваас өөр эрхлүүлэх хүн байхгүй
Эр хүнгүй амьдарч яваа хүн тэгээд яадаг юм бэ?
Хээрийн салхи шиг би эрх дураараа
Хэний ч мэдэл биш би ганц бие бүсгүй
Гэрлүүгээ яарах сэтгэл надад байхгүй
Ганган гэсэн бүх юм надад тодотголтой
Нүд нь хөхөрсөн хөөрхий бүсгүйн өвдөлтийг би мэдрэхгүй 
Нүдэж зодох эр хүнээс хол явдаг болохоороо
Хадмуудын хавчлага шахалтыг амсахгүй
Хайр амалсан хэн нэгний урхинд ороогүй болохоороо
Хаа явна гэж хардах хүн надад байхгүй
Хацар даган урсах нулимс үгүй
Олсон мөнгөө өөртөө зарцуулдаг болохоор
Олон дунд бусдаас дэгжин алхдаг би
Хэн нэгэн согтуу ирж нойр алдуулахгүй болохоор
Хэнээс ч илүү тайван амардаг орон дээрээ ганцаараа
Зүрх зүссэн хатуу үг хэнээс ч сонсдоггүй болохоор
Зүс гундуу сэтгэл тавгүй бүсгүйчүүдээс би тэс ондоо
Цүнхийг маань барьж явах эр хүн надад байхгүй учир нь
Цүнх дүүрэн зовлонгоо даахгүй эрчүүдэд бариулдаг тэднээс ангид би ганц бие бvcгvй
Өөрийгөө мартаж өрөөлийг тойголсон бүсгүйчүүдийн хажууд
Аминдаа арчаатай
Анхилуун үнэртэй
Дээгүүр харцтай
Дэгжин бүсгүй би
Хосуудын баяраар ганцаараа байдаг ч
Гутарч биш баясаж амьдардаг
Цог заль нь бадарсан
Цогтой ганц бие бүсгүй би
Нууц юмаа гэртэй байлгахаас айхгүй
Нуугдаж байгаад хэн нэгэн үзэхгүй болохоор
Хэнтэй ярьсанаа тайлбарлаж,утасны дуудлагаа устгах хэрэггүй
Хаагуур явсанаа
Юу хийснээ
Урд хойно нь оруулж ярих шаардлаггүй
Учир нь би гуниггүй гудиггүй ганц бие бүсгүй
Ажлаас маань хэн ч намайг тосохгүй
Ажиглаж харсан ч миний харц гуниггүй
Хэн нэгэнтэй зугаалж гадуур алхахгүй
Хэний ч өмч биш би ганц бие бүсгүй
Хэн нэгэнтэй нөхрөө хардаж шанлахгүй
Хэн нэгнээс тэдний тухай дам үг сонсож зовохгүй
Хэнийг ч хэнээс ч харамлахгүй
Хэн ч надад хамаарахгүй
Би салхи хэзээ шуурахыг хэн ч таашгүй
Би бороо хэдийд асгарахыг хэн ч мэдэшгүй
Би зураач юу зурхыг минь хэн ч заахгүй
Би зохиолч дараа юу бичихийг та нар мэдэхгүй
Тиймээ би “ганц бие бүсгүй”.

No comments:

Post a Comment